ӨНГӨРӨГЧ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР 45 ХҮН ГЭМТЭЖ БЭРТСЭНЭЭС 13 НЬ БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД БАЙНА

2017-07-31  

2017 оны 7-р сарын 29,30-ны Бямба, Ням гарагуудад Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 531 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 372 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 45 хүн гэмтэж бэртсэний 13 нь бага насны хүүхэд байсан.  

Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 102 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласнаас осол, хэрэгт холбогдсон жолооч 5, явган зорчигч 5 бүртгэгдсэн байна.

Мөн өчигдөр шороон шуурга шуурч, бороо орсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын гадаргууд гулгаа үүссэнтэй холбоотойгоор зам тээврийн ослын шинжтэй дуудлагын тоо өмнөх амралтын өдрүүдээс нэмэгдсэн байна. Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 12 мөргөлдөх хэлбэрээр 30 осол, онхолдох хэлбэрээр 4 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна.

Тухайлбал:

  1. ХУД-ийн нутаг ТЭЦ-3 станцын зүшүн урд уулзварт T.Prius-20 маркийн автомашины жолооч Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хашлага мөргөж онхолдсон хэргийг ХУДЗЦХ-т шалгаж байна.

Орон нутагт:

  1. Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөл гэх газар асфальтан замд T.Alphard маркийн автомашин явган зорчигч Б-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Амралт, зугаалгын өдрүүд үргэлжилж Улаанбаатар хотоос гадагш чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа бол нийслэл хотын хувьд эдгээр өдрүүдэд замын ачаалал, хөдөлгөөн харьцангуй сийрэг байна.

Замын хөдөлгөөний ачаалал бага, хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, уулзвар, гарц нэвтрэх журам зөрчих, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцох, явган зорчигч нар гарц гарамтай хэсгийн гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулсны улмаас зам тээврийн осолд холбогдож, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой, сахилга соёлтой оролцохыг анхааруулж байна.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?