Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ҮХЭР МОНГОЛЧУУД АА ГЭЖ...

2017-08-01  

Ийм нэг нэрийг хятадууд монголчуудад өгсөн юм гэнэлээ гэдэг үг байдаг. Оронд нь монголчууд хятадуудыг илжиг гэдэг байсан гэдэг. Миний бага насанд яригдаж байсан нь нэг явган яриа л даа. Одоо эргээд бодоход аль аль нь үнэхээр онож хэлсэн юм шиг санагддаг. Хятадууд үнэхээр илжиг шиг ажилсаг ард түмэн  тул ингэж нэрлэх нь оносон байх аа.

Харин одоо үхэр монголчууд гэдэг талаар оносон эсэхийг эргэцүүлж үзье. Энэхүү өгүүллийг уншаад зарим хүмүүс мөн л заншсанаараа муу хятадын эрлийз  гэж намайг харааж зүхэх биз. Монгол хүн монголчуудынхаа хамгийн адгийн зан чанарын талаар л бичиж байна. Өмнө нь талийгаач амьдаа С. Батмөнх  маань “Муухай монгол хүн” гэдэг номоо гаргаж байсаныг уншигчид санаж байгаа байх аа.

Монголчууд одоо бодохын үнэхээр үхэр шиг тайван, амгалан, хаширдаггүй  гэнэн цагаахан зантай  ард түмэн юм аа. Энэ зан чанар нь магадгүй эзгүй хээр талд ганц нэг  өрхөөрөө  нүүдэллэн амьдарч ирсэн амьдралын хэв маягтай нь холбоотой ч байж мэднэ. Сүүлд шарын шашинд гүнзгийн нэвтэрч   дээр нь мухар сүсэг нэмэгдээд монголчуудын омголон эрэлхэг зан чанар бүр ор үндэсгүй алга болсон юм биш үү.

Одоо бид энэ байгаа байдлаа эргэцүүлээд нэг бодъёо л доо.  Монгол өнөөдөр болж байгаа юм ердөө алга.  Улс төр, бизнесийн тодорхой бүлэглэлд төрийн эрх мэдэл оршиж байна.

Өөрсдийг нь гутаан доромжлоод толгой дээр нь гарч суучихаад байхад монголчууд нөгөө л унтаа байдлаараа байж л байна. Үүнийг “үхэр” гэж нэрлэсэн үг нотлоод байгаа юм биш үү.

“Иргэд нь хонь шиг бол төр нь чоно шиг байдаг” хэмээн Америкийн нэгэн алдарт сэтгүүлч хэлсэн байдаг.

Бүр 1990- ээд оны дундаас анх америкчуудад зөвшөөрлийг нь олгоод дараа Хятадын “Петро Чайна Дачин Тамсаг” компанид шилжсэн Дорнодын Тамсагийн газрын тосны ордыг аваад үзье. Нөгөө нь  юм мэддэггүй, амгалан “үхэр”  араншингаараа   газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлосон тосныхоо дөнгөж 24 хувийг нь монголчууд авч үлдэх эрхтэй үлдсэн нь одоо хүртэл хэвээр байгаа. Тэгсэн хэрнээ  газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна гээд шуураад байгаа. Одоо жилд нэг сая гаруй түүхий тос олборлож байгаа бөгөөд үлдсэн 76 хувиа  хятадуудаас валютаар авч боловсруулах бололтой.  Үүнийг  эрэгцүүлээд бодоод үзэхээр бид чинь ер нь  яачихсан бодолтой улс вэ гэж эрхгүй бодогдоно.

Сая тонн нефть олборлочихоод импортоор нефтийн бүтээгэдэхүүн авдаг тэнэг улс Монголоос өөр байхгүй гэж Геологи, эрдэс зүйн ухааны доктор Ч. Хурц гуай  Засгийн газрын мэдээ сонинд сонинд ярилцлага өгсөн байв.

Оюу- Толгой гэдэг Эрдэнэтээс бараг 3 дахин их нөөцтэй  ордоо монголчууд гадныханд зүгээр өгчихөөд л оронд нь дааж давшгүй өрөнд орохоор гэрээ хэлцэл хийчихээд л хамаг үнэтэй цэнэтэй баялгийг нь харийнхан зөөгөөд л байж байна. Дээр нь болоогүй ээ монголчуудын тэнэг мангарыг дуудаад  ирсэн  байдаг. Энд  эрх мэдэлтэй цөөн хэдэн нөхөд дунд нь ажиллаад авилгаар амьдралдаа хэдэн үеэрээ барахааргүй  мөнгө зоостой болоод асуудлыг шийдчихэж байхад нөгөө масс нь нөгөө л “үхэр”  зангаараа  ойлгоогүй үлдсэн  билээ. Үр дүнд нь нөгөө бидний өнөөдөр  үзэн ядаад  байгаа оффшорчид төрөн гарчээ. Нэргэсэн хойно нь хашгирна гэгч  монголчууд  бидний энэ зан авир хэзээ өөрчлөгдөх юм бол.

Таван Толгойн  ордыг бас л аваад үзье.  Монголын  төрийн байгуулсан “Эрдэнэс Таван толгой”  ХХК нь БНХАУ-ын “ Чалко“ компаниас нүүрсээрээ төлөхөөр 350 сая ам. долларын зээлж аваад  хүн амдаа зүгээр тараасан.  Үүнээс монголчууд үнэндээ шулуулдгийн дээдээр шулуулсан. “Өдрийн сонин”-ны 2017 оны 3 дугаар сарын 31-ны дугаарт “ Тэдний  тэнгэрт тулсан ашиг нь бидний ёроолгүй тэнэгийг харууллаа” гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэгдсэн. Үнэхээр ч урд хөршийн “Винсвэй”, “Чалко” компанууд өнгөрсөн оны тайлангаа гаргаж, нүүрсний үнэ хаданд гарсан 2016 онд супер ашиг олжээ. Зөвхөн “Чалко” 2016 онд өмнөх 2015 оныхоос  ашгаа 2.7 дахин нэмэгдүүлжээ. Аргагүй шүү дээ бид  1 тонн нүү2016 оны намар л гэхэд рсээ  27 ам. долараар зарж байхад дэлхийн зах зээлд  тонн 200 ам. доллар хүрчихсэн байсан шүү дээ. Хамгийн гол нь манай  “ үхэр” монголчууд нүүрс худалдах гэрээгээ дэлхийн зах зээлийн үнээр хийгээгүйгээс энэ байдал үүссэн байдаг. Эдгээр компаниуд биднээс нүүрсийг хямханаар аваад цааш нь   өндөр үнэтэй зарснаас ийм супер ашиг олжээ. Сүүлд “ E- Commodities” гэж нэрээ сольсон “ Винсвэй” компаны 2016 оны жилийн цэвэр ашиг  нь 2.8 тэрбум хонконг ам. доллар хүрсэн  нь 360 сая ам. долларт гэсэн үг ажээ.  Зөвхөн “ Чалко” ороогүй нэг компаны ганц жилийн ашиг нь  бидний зээлсэн мөнгөнөөс ч давчихсан байгаа юм.

За яахав хэдхэн эрх мэдэлтэй төрийн нөхдүүд өөрсдөдөө ашигтай улсдаа алдагдалтай  гэрээ хийчихлээ гэхэд нөгөө масс нь яагаад нь нүдэн балай чихэн дүлий суусаар байдаг юм бэ? гэдэг асуулт гарна. Өнөөх л гайтай  “ үхэр” монгол зан  учраас амгалан тайван суусаар ирсэн бус уу.

Хамгийн наад захын жишээ нь хялбар амархан аргаар их мөнгө олох бэлэн сэтгэлгээ болон хаширдаггүй  гэнэн зангаасаа  болж  Казахстан улсын G-Time корпорацынй сүлжээний бизнест хэдэн мянгаараа мөнгөөөгч,  хохирчихоод л одоо болохоор  хүн хүчээр оруулчихсан юм шиг л  хууль хяналтынхан  ажилласангүй гэх талдаа өөрсдөө огт буруугүй юм шиг л  аашлах юм. Улсын цэцэрлэг, сургуулийн бүх багш нар, эмнэлгийн  байгууллагын 80 гаруй хувь нь энэхүү сүлжээнд элсэн орсон нь  юуг хэлнэ вэ? Сонгино хайрхан дүүргийн бараг бүх багш нар  үүнд хамрагджээ.Нөгөө талаасаа иргэдийн ихэнх нь мэдээлэл, мэдлэг, муутай, бүдүүлэг харанхуй байгааг харуулж байна.

Нөгөө нэг жишээ нь халуун тогоонд нялх балчир үрсээ шалзлаад л энэ талаар яриад бичээд сануулаад байхад л өдөр бүр л хэдэн арваараа халуун тогоонд  нялх үрсээ шалзлаад л ухаан санаа нь ер нь яачихсан байдаг байнаа гэмээр л үргэлжлээд л байх юм. Үүнийг үхэр шиг амгалан тэнэг зан араншин гэхээс өөр юу гэх юм бэ.

Саяхан 2017 оы 7 дугаар сарын 28-ны “ Өдлрийн сонини”-д  “Хамгийн эрхэм хүмүүсээ хайрлах хүмүүжилгүй монголчууд” гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэгдсэн. Хэдхэн хоногийн өмнө болсон улсын баярын өдрүүдийн осол аваарын гаралт сэтгэл эмзэглүүлэм, сонсохоос ч халширам байлаа. Долдугаар сарын 10-наас хойш тавхан өдрийн дотор зам тээврийн ослын 790 дуудлага бүртгэгдэж, орон нутгийн замд найм, Улаанбаатар хотод хоёр хүний амь нас эрсэджээ. Гэр бүлийнхээ гишүүдийг бүгдийг нь машиндаа чихэж аваад шулуун замд гарахаараа улаан галзуу давхилдана. Ёстой дайснаа хороох гэж байгаа юм шиг аашилдгийг та бид мэднэ. Машиныхаа хамаг тэнхээгээр уралдаж, хурд хэтрүүлэх нь наад захын асуудал. Тасарчихсан, согтуу явах ч энүүхэнд гэж бичсэн. Үнэхээр нөгөө л “үхэр”  араншингийн илрэл гэхээс өөр юу гэхэв дээ.

Дүн өвлийн хүйтнээр морь уралдуулж, нялх шахам хүүхдээ хайрлахгүй монголчуудыг гадаадынхан үнэхээр их гайхдаг. Хүйтэн жаврын улмаас ураулдааны үед 2 нүд нь хөлдчихөөд ирсэн хүүхэд гарсаныг өмнө хэвлэлээр бичиж байсан. Бид чинь ер нь мал дагасаар мал шигээ болчихсон  тэнэг бөгөөд хэнэггүй,  цаашид ч мөд өөрчлөгдөхгүй  гэдгээ  санаж явмаар байна.

 

 

 

МУИС-ийн ШУ-ны сургуулийн Эдийн засгийн тэнхмийн зөвлөх профессор, доктор Б.Батмөнх

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Энэ ёстой л дээр үед гарч байсан нэгэн хошин шог үзүүлбэрт > гэж гардаг шиг дээгүүрээ хуваагаад авахыг нь мэдээд байгаа хэрнээ л яаж ч чадахгүй байх юм даа. Энэ нийтлэлийг уншаад үнэхээр уур минь хүрч уушиг минь сагсайж байна. Энэ эрх мэдэлтнүүд зөвхөн өөрсдийгөө бодож ард түмэн улс орноо харийханд худалдсаныхаа хариуг заавал төлөх ёстой. Энэ нийтлэлийг цааш нь дамжуулаад байгаарай...Уншсан хүмүүс нэгийг тунгааж НӨГӨӨГ бодно бизээ?! 2017-08-03
зочин:Ёстой яг онож бичлээ, ийм л байна, санал нийлж байна 2017-08-08
бичка:үнэн шүү гэхдээ муу юманд гаршсан хулгайчууд ядуусын толгойг маш сайн угааж санал авдаг мөнгө өгдөг бүтэн сүлжээ үүсэгэсэн юм биш үү . дээр нь бид үхэрээрээ дуусаж байхад хятадууд илжиг шиг зүтгсээр байгаад ямар амжилтанд хүрч байгааг харсаар байж хүлээн зөвшөөрч чаддаггүй тэнэг зангаа хаяж авах гээхийн ухааныг хэрэгжүүлмээр байна .Дашрамд хэлхэд өөрсдөө төрийн өндөр албан тушаал хашчихаад төр муу менежер гэж хошигруулж далимдуулдагаа идэж уудагаа л болимоор байна. ХЯТАДЫН ТӨРИЙН КАМПАНИУД ЯМАР АШИГТАЙ АЖИЛЛАЖ БАЙГААГ ПЕТРОЧАЙНА .ЧАЛКО .гэх мэт олон кампаниуд монголд үйл ажилгаагаа явуулж яаж ажиллаж байгаа нь нүдэн дээр ил байна шүү энэ кампаны хятад дарга нар манай дарга нараас илүү эх оронч болж байна шүү .МОНГОЛЫН эх оронч бус том мөртөө жижэг сэтгэдэг дарга нараа 2017-08-08
Saraa:taalagdsan gej darhan yu yum be zugeer l huleen zuvshuur ch bn ug n miniii Mongolchuud saruul uhaantai daan ch uchraa olohgui uchriin oluulahgui n tuld albaar bujignuulj bn yu bile nuguu lobi orood bga 2017-08-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?