48 ЖОЛООЧИД ХУУЛИЙН ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

2017-08-01  

Өчигдөр буюу 2017 оны 7-р сарын 31-ний Даваа гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 311 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 193 дуудлагыг шалгаж шийдвэрлэсэн байна.

Осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 7 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэн ГССҮТ-д эмчлүүлж байна. Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 5, мөргөлдөх хэлбэрээр 7, онхолдох хэлбэрээр 1, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна.

Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 48 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллалаа.

Тухайлбал:

  1. ЧД-ийн нутаг Улаанбаатар их дэлгүүрийн хойд замд N.Sunny маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 32 настай Б-г мөргөж амь насыг нь хохироосон.

Орон нутагт:

  1. Говь-Алтай аймгийн “Өвдөгийн худаг” гэх газар шороон замд T.Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 3 настай Д-н амь нас хохирсон хэргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна. 

 

 

Эх сурвалж : ЗЦА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?