Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

Х.БАТТУЛГА ОХУ -ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПУТИНТАЙ АДИЛ АЖИЛЛАХЫГ ХИЧЭЭЖ БАЙНА, ГЭХДЭЭ Л ...

2017-08-08  

Путин салбарын сайд нараа үе үе ингэж ганцаарчлан дуудаж уулзан, телевизийн камерын өмнө "чичрүүлдэг". Хаа нэг Медведевийг дуудна, тэр нь нэр, ёс төдий. Бусдыг нь бол сургана, үүрэгдэнэ. Өөрийнхээ хүчийг мэдрүүлнэ, гол нь. Мэдээлэл сонсож буй дүр наанаа эсгэнэ. Цаанаа, өрсөн сценарийн дагуу бүх зүйл өрнөдөг гэж Оросын сөрөг хүчнийхэн дурддаг. Гэхдээ Путин тийнхүү дуудах, үүрэг даалгавар өгөх бүрэн эрхтэй. Яагаад гэвэл Орос орон бол ерөнхийлөгчийн засаглалтай.

Харин Монголын хувьд Парламентын тогтолцоотой учир ерөнхийлөгч зөвхөн сонсож мэдээлэл авах, түүндээ тулгуурлан холбогдох яам тамгын газарт чиглэл, зөвлөгөө өгөхөөс хэтэрдэггүй. Баттулга гарч ирлээ гээд л өөр болчихдоггүй юм бол. Баттулга хэнийг ч дуудаж уулзах эрхтэй. Бүр УИХ-ын дарга, ерөнхий сайдыг ч. Үүний дагуу АТГ-ын дарга Энхжаргал, Хөдөө аж ахуйн сайд Сэргэлэн нарыг ойрхон дуудаж уулзлаа. Дуудагдах хүн олон. Яг одоохондоо бол сонирхолтой л байна. Уулзалтаа фэйсээр дамжуулж буй нь олон нийтэд хүрч, таалагдаж байна. ОУВС-ийнхныг хүлээн авахдаа хэлсэн үг нь харин жинтэй сонсогдсонд олон нийт талархаж буйг сошиалаас анзаарч болно. Эхний үйлдлүүдээрээ Х.Баттулга олигархийн талд биш, ард иргэдийн талд байгаа шүү гэдгээ бага багаар мэдрүүлж байна гэж ажиглагчид дүгнэх болов.

Тэр уул тахиж зуныг барсангүй. Шагнал тарааж, найрыг хөгжөөсөнгүй. Айлчлалын тов гараагүй учир зугаалгад мордож, төсөв мөнгийг үрэн таран хийсэнгүй. Маш энгийн, ажил хэрэгч, ард түмний санаа зовсон зүйлийг эрх баригчдаас нэхсэн ийм дүр төрхийг эхний сард үлдээлээ. Мэдээж Путиныг яаж ч дуурайсан Баттулга бол Баттулгаараа л үлдэх нь ойлгомжтой. Тэр Монгол улсын өмнөх 4 ерөнхийлөгчидтэй адил байхыг огт хүсэхгүй байна. Ялангуяа улс орноо, ард иргэдээ өмгөөлөх сэтгэлтэй байгааг нь мэдрэх нь хамгийн олзуурхууштай санагдав.

 

 

Тоймч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух ту****а 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126 2017-08-08
Зочин:Путинтэй зүйрлээд бхдаа яахав дээ ккк 2017-08-08
Зочин:Өмнөх Ерөнхийлөгчдөөс огт өөр арга барил, өнгө төрхтэй бна. Энэ нь энгийн ард иргэдэд их таалагдлаа. Олон хүнийг дуудаад л бгаа бол тийм хэмжээний асуудал бнаа гэсэн үг. Баттулга харин ч рекламанд их дургүй юм билээ. Амжилт хүсье. Их сонирхолтой анхаарал татсан өдрүүд үргэлжилж бна. Хэвлэлийнхэнд их сайхан бх шиг бна. 2017-08-08
зочин:зөв санаач****тай байна, амжилт хүснэ, шинэ ерөнхийлөгчдөө 2017-08-08
Иргөн:Тамын тогооноос салж нэгдэцгээ, монголчууд аа. Монгол өнгө зүстэй нүүр бардам улс болох боломж бий. Бид хэнээс дутуу юм. Монгол гэж нэг л үндэстэн бий. Лам нам хувийн сонирхлоо тэвч. Энэ цаг үё бидний цаг үе. Иоээдүйн түүхийг эхлүүлцгээе.. 2017-08-08
Баяраа:Тиймээ. Бид ерөнхийлөгчөө зөв ашиглан, бүх нийтээрээ сайн шахаж, шаардаж байгаад засаглалынхаа тогтолцоогоо зөв шинэчилж авах нь хамгийн том амжилт мөн!!!!.... 2017-08-09
Дорж:Баттулгын үед л Ерөнхийлөгчийн засаглалтай болж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол Улс орон баларна. Парламентын засаглал манайд таарч, тохирохгүй болохыг өнгөрсөн 27 жил харуулсан.Хулгай луйвар хийж идэж шамжигдуулахад парламентын засаглал хамгийн сайн дэмжиж өгсөн . Одоо болоо. Парламентын засаглал баяртай. Ерөнхийөгчийн засаглал мандатугай. Хөдөөгүүр хэдэн луйварчин нийлж ерөнхийлөгчийн эрхийг хуних санаа өвөрлөн мэдээлэлийн хэрэгслээр ард түмний толгойг эргүүлж байна. Хэрэв тиймдээ хүрэх юм бол бослого гарах болно. 2017-08-09
Alsiig.harah:27.jil.76 n.gishvvd.76.n.zvgt.harj.ajil.hiij.huwia.bodoj.dowoo.****rluulla.odoo.bolnoo.Eronhiilogstiin.zasagtai.boloh.heregtei.iimed.vndsen.huuliig.bvh.ard.olnooroo.heleltsej.ardiin.farlament.baiguulahiin.tuld.bvh.niitiin.sanal.huraah.heregte.baihaa.gej.urialaj.b.n 2017-08-09
Зочин:Хэхэ хямдхан юм бичих юм 2017-08-10
Za:Yu l bolkkk 2017-08-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?