МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ҮЕД ХЭРХЭН АЖИЛЛАХ ТАЛААР ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

2017-08-08  

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Хөвсгөл аймагт /2017.08.04-06/ ажиллалаа. Тодруулбал, Хангайн бүсийн 7 аймгийн  ХХААГ, сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтад оролцов. Сургалтын үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан, ХөҮБХЗГ-ын дарга Б.Батхүү, ХШҮДАГ-ын дарга Д.Совд, Хуулийн хэлтсийн дарга Б.Батцэцэг, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Цогбадрах болон бусад мэргэжилтнүүд оролцсон юм.

Сургалтад Архангай, Булган, Баянхонгор,  Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Орхон аймгийн 290 гаруй мэргэжилтэн оролцсон бөгөөд салбар яамны бодлого чиглэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл авлаа.  Түүнчлэн малын гоц халдварт өвчний үед хэрхэн ажиллах, мал эмнэлгийн анхан шатанд ажиллаж байгаа эмч, гоц халдварт өвчнийг аль болох богино хугацаанд мэдэхийн тулд юуг анхаарах ёстой гэдгийг үзүүлэх сургалтаар үзүүлсэн юм. 

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үг хэллээ. Тэрээр “ХХААХҮЯ-наас анх удаа бүсчилж салбарын мэргэжилтнүүдэд  сургалт зөвлөгөөнийг зохион байгуулахаар болсон. Өнөөдөр хангайн бүсийн сургалт зөвлөгөөн Хөвсгөл аймагт эхэлж байна. Энэ жил өвөлжилт хүндэрч, ургац хураалтын ажилд хүндрэл бэрхшээл гарч болзошгүй байгаа энэ  үед  хангайн бүсийн 7 аймгийн мэргэжилтнүүдэд заавар зөвлөгөө өгч, нэгдсэн удирдлагаар хангаж, өөр хооронд ажил хэргийн ойлголцлыг бий болгох нь чухал.  Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бидний хувьд яамны бодлого шийдвэрийг салбарын нийт мэргэжилтнүүдэд хүргэж уялдаа холбоотой ажиллах нөхцөлийг бий болгосноор бидний ажил хэрэг цаашид амжилттай явагдах эхлэл тавигдах юм.  Төр засаг нь олон зорилго зорилт тавиад байдаг ч мэргэжилтнүүд нь мэдээлэл хомс, уялдаа холбоогүй ажиллаж, нэг хүн шиг байж чаддаггүйгээс  өмнө нь алдаа оноо их гарч байсан. Тийм ч утгаараа өнөөдрийн сургалт чухал ач холбогдолтой юм” гэдгийг онцлон хэлэв. Түүнчлэн сургалтад оролцож байгаа мэргэжилтнүүдэд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн салбарын бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ төсөл хөтөлбөрийн талаар цогц мэдээлэл болон цаашид хэрхэн ажиллах талаар чиглэл өгч, санал солилцов.

Мөн Хангайн бүсийн ХХААГ, мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтын  үеэр ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Хөвсгөл аймгийн 24 сумын Мал эмнэлэг, үржлийн тасагт мотоцикль гардуулан өглөө. Энэ нь анхан шатанд ажиллаж буй мэргэжилтнүүд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын бодлого, бүс нутгийн хөгжлийн зорилт, үйл ажиллагааг орон нутагт амжилттай хэрэгжүүлэхэд онцгой хувь нэмэр үзүүлнэ гэдгийг Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүд ярьж байлаа.

 
 
 
Эх сурвалж : ХХААХҮЯ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?