Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ПУТИНЫГ ХЭН ЗАЛГАМЖЛАХ ВЭ?

2016-03-13  

 Энэ бол асуулт биш. Түүнд хариулт байхгүй. Харин Путины дараа ЮУ ХИЙХ ВЭ? гэдэг бол асуулт. Эстонийн Вильнюс хотод саяхан болсон "Эрх чөлөөт Орос орон" анхны форумын зохион байгуулагчийн нэг, энэ цаг үеийн шатрын дэлхийн эгнэшгүй аварга Гарри Каспаров ингэж хэвлэлд ярилцлага өглөө. Анхны форумд ДУМ-ын экс гишүүн Илья Понамарёв, улс төрийн цагаач Даниел Константинов, байгал орчны төлөө тууштай тэмцэгч Евгения Чирикова, эдийн засагч Андрей Илларионов нарын Орос орноос дүрвэсэн, хагас дүрвэсэн, сөрөг хүчний байр суурьтай 200 төлөөлөгч оролцож " Орос орон дахь хүний эрх, түүнийг хэрхэн хамгаалж буй тухай, үг хэлэх, хэвлэн нийтлэх, түүнтэй уялдуулаад Оросын өнөөгийн хэвлэл мэдээллийн нөхцөл байдал"-ын тухай эхний өдөрт хэлэлцүүлэг өрнүүлжээ. Цөөн боловч чөлөөт хэвлэл үлдсэн хэдий ч түүнд найдах найдлага байхгүй болсныг төлөөлөгчид санал нэгтэй зөвшөөрөв. Сүүлчийн өдөр нь "Орос орны нийгэм, эдийн засгийн байдал, Путины дараа юу хийх ёстой вэ" асуудлаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Ямар ч гэсэн 9-р сард болох сонгуульд идэвхтэй бэлдэх тухай асуудлаар санал нийлсэн байна. 2016 оны 9-р сард маш том давалгаа үүсгэх болно гэж Каспаров мэдэгдлээ. Хэвлэл мэдээллийн хувьд сошиал ертөнцийг ашиглах, гишүүдийнхээ дунд онлайн хэлэлцүүлэг өрнүүлэх нь зүйтэй. Түүндээ тулгуурлан "Эрх чөлөөт Орос орон" хоёрдугаар форумаа хийнэ гэж зохион байгуулагчид шийдсэн байна. Орос оронд энэ форумыг зохион байгуулах нь өөрсдийгөө барьж хориулахад хүргэх учраас дараагийн хурлыг ч Оросын хилийн гадна хийнэ гэж мэдэгдлээ. АНУ, өрнөдийн улс төр, эдийн засгийн шахалт дарамтаас гадна, дотоодын сөрөг хүчний улс төрийн хөдөлгөөн, түүний идэвхжилт нь Орос орны улс төр, эдийн засгийн хос баганыг ганхуулах магадлалтай гэж хөндлөнгийн шинжээчид дүгнэж байна.

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Еврей:Яг ш дээ . Муу сайн еврей гахай Орос орон Путин хоёрыг эрхшээж чадахгүй . Боолын эрх чөлөө бидэнд хэрэггүй 2016-03-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?