“Blue moon” арт галерей, Франц Монголын соёлын төвтэй хамтарч залуу уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаад удаагүй байна. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд өчигдрөөс эхлэн дэлгэжээ.
Шүүгчид залуу уран бүтээлчдийн бүтээлээс шилдэг гурван бүтээлийг шалгаруулсан бөгөөд эндээс нэг уран бүтээлчийг энэ сарын 26-ний өдөр тодруулж, Францын Парис хотноо 4-н долоо хоногийн турш уран бүтээлээ туурвих эрхээр шагнах гэнэ.
А.САЯН