ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

2017-09-26  

Ус цаг уур орчны хүрээлэнгээс 25-27-нд ихэнх нутгаар хүйтэрч, тариалангийн бүс нутгаар шөнөдөө -1-6 градус хүрч цочир хүйтрэх төлөвтэй тул тариа ногоо цасанд дарагдах, хөлдөх, зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх зэрэг мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд хүндрэл учирч болзошгүй байгааг онцгойлон анхааруулж байна.   

Иймд иргэд, жолооч та бүхэн  орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохоос гадна тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, дулаан хувцас,  шатахууны нөөцөө сайтар бэлтгэх, Ус цаг уур орчны хүрээлэнгээс өгч буй цаг агаарын мэдээнд анхаарах, онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?