Улсын Драмын Эрдмийн театрын “Сонгодог жүжгийн өдрүүд” үргэлжилж байна. Энэ удаад зохиолч Г.Ибсений “Хүүхэлдэйн байшин” буюу “Нора” жүжиг тоглогдоно. Тус жүжгийн найруулагчаар УГЗ Ч.Найдандорж ажиллаж, жүжгийн гол дүр болох Хельмерт СТА М.Түвшинхүү, Норагийн дүрд Н.Баярмаа нар тоглох юм байна. Жүжгийг энэ сарын 16,17-ны 18.00 цагт УДЭТ-ын тайзнаа тоглоно. Тус жүжиг нь эмэгтэй жүжигт нийгэм дэх гэр бүл, хүн хоорондын харилцааг шүүмжлэн, үнэний төлөөх тэмцлийг харуулдгаар онцлог.
А.САЯН