ОРОН НУТГИЙН АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭВ

2017-10-09  

Их хэмжээний хур тунадас орсны улмаас Дархан-Уул-Улаанбаатар, Дархан-Уул-Орхон, Дархан-Уул-Сэлэнгэ чиглэлийн автозамын хөдөлгөөнийг өнөөдөр /2017/10/09/-ний өглөө 09.00 цагт нээлээ.

Дээрх чиглэлийн замд халтиргаа, гулгаа үүсч, даваа хаагдсан байсан бөгөөд Онцгой байдлын ерөнхий газар, төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын албан хаагчид, орон нутгийн цагдаагийн болон зам арчлалтын компанийн албан хаагчид, сайн дурын иргэд хамтран цасанд боогдоод байсан зам, давааг нээх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллалаа. 

Эхний ээлжинд хот хооронд зорчиж буй суудлын тэргийг нэвтрүүлэх бөгөөд 10.00 цагаас эхлэн нийтийн тээврийн буюу том оврын автобусыг хөдөлгөөнд оролцуулах аж.


 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?