Н.ЖАНЦАННОРОВ ДАН ХӨГЖМИЙН БҮТЭЭЛҮҮДЭЭРЭЭ КОНЦЕРТ ТАВИНА

2016-03-18  

Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Нацагийн Жанцаноров уран бүтээлийн 10 цомогтой. Хамгийн сүүлд гарсан “Дорнодын Цэнхэр Аялгуу”, “Оюу Эрдэнийн говь” хоёр цомогт Монголын үзэсгэлэнт говь, нүд алдам цэлгэр талыг бахдан дүрсэлсэн дан хөгжмийн бүтээлүүд оржээ.

Говь, Тал нутгийн тухай бүтээлүүд бөгөөд хөгжмийн зохиолчийн сүүлийн хэдэн жил өөрөөсөө хүлээлттэй байсан дан хөгжмийн бүтээлүүд туурвигдсан юм.

Нэн түрүүнд Дорнодын тал нутгаар аялан явсны дотор тэнгэр газрын завсарт хүн ямар өчүүхэн гэдгийг Мэнэнгийн талд очоод мэдэрсэн. Тал тийм агуу, уудам, бахдам юм билээ” хэмээн ярих хөгжмийн зохиолч маань тэр л мэдрэмжээ хөгжим болгон эгшиглүүлжээ. “Дорнодын Цэнхэр Аялгуу” цомогт  дөрвөн ангит “Дорнодын уудам тал” чуулбараас гадна “Миний номин тал”, “Тал ээж хоёр” зэрэг сүүлд гарсан ч хэдийнээ олны талархлыг хүлээсэн зургаан дуу оржээ.

Хоёр дахь цомгийн тухайд Говь нутгийн өглөөний наран мандахдаа эгээ л алган дээр буусан мэт ертөнцийг гийгүүлэх тэр үзэгдлийг гайхан бахдах мэдрэмжээр буюу “Их Өглөө” хэмээх бүтээлээр эхэлдэг. Угалз, зэрэглээ, хулангийн тоос зэрэг байгалийн үзэсгэлэнт зураглалын зэрэгцээ Монголын их говьд бүтээн байгуулалт хийж буй Монгол хүний хөдөлмөр, бүтээлийг илэрхийлсэн долоон ангийг энэхүү цомогт багтаажээ. “Говь, Тал” чуулбар концерт нь энэ хоёр шинэ цомогтоо оруулсан уран бүтээлүүдээ сонсогчдодоо хүргэх, өөрийн мэдрэмжийг тайлбарлан хүргэх зорилготой гэдгээ хөгжмийн зохиолч онцолж байлаа.

Тоглолтод оролцох уран бүтээлчид:

  • П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны Гран При шагналт, МУГЖ Г.Ариунбаатар
  • МУСТА Ө.Төрмандах
  • МУСТА Д.Отгонжаргал
  • Морин хуурч Р.Амарбаяр, Х.Батзаяа
  • Улсын Филармонийн Симфони Найрал Хөгжмийн Үлээвэр хөгжмийн хэсэг болон Виолончелийн чуулгын уран бүтээлчид
  • МУСТА Д.Түвшинсайхан - Морин хуурын чуулгын удирдаач, Хөгжмийн зохиолч

Эрхэм та Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын бүтээлүүдэд Говь, Тал нутгийн онцлог, байгалийн сайхан хэрхэн шингэснийг 2016 оны 3-р сарын 28-ны 19 цагт Соёлын төв өргөөнөө хүрэлцэн ирж мэдрээрэй. Тасалбарыг www.ticket.mn сайтаар худалдаалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 98886565 дугаараас лавлана уу.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Амина:Үнэхээр сайхан уран бүтээлтэй хүн шүү 2016-03-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?