ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

2017-11-09  

Өнөө шөнө Төв аймгийн нутаг, Булган, Сэлэнгэ, Архангайн өмнөд, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр, маргааш өдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутаг,Төв, Дорнодын өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд : Өнөө шөнө төвийн нутгийн зарим газраар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар ахиухан хэмжээний  цас орж, цасан шуурга шуурч, хальтиргаа гулгаа үүсч, зам даваа хаагдах нөхцөл бүрдэхийг анхааруулж байна.

2017 оны 11 дүгээр сарын 08-ны 20 цагаас 11 дүгээр сарын 09-ний 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР : Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР : Үүлшинэ. Шөнөдөө Хэнтийн нутгаар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэнтийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус,  бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР : Үүлшинэ. Шөнөдөө  цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.  

УЛААНБААТАР ХОТ : Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

2017 оны 11 дүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд баруун аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 11-нээс ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 
 
 
 
Эх сурвалж : УЦУОШГ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?