Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙХДЭЭ МОГОЙН АРЬС ГУУЖИХ МЭТ ХИЙХ ЁСТОЙ

2016-03-22  

Өөрчлөлтийг хүчээр хийх нь эрэмдэг болгоход хүргэдэг гэдгийг судлаачид хэлдэг. Энэ бол улирал солигдохтой ижил. Улирлыг хэн ч дураараа сольж чаддаггүй. Өөрчлөлт могойн арьс гуужих мэт огт хөндүүргүй явагдах нь зүй тогтол гэж үздэг. Тэгвэл Монголд өөрчлөлтийг зүй тогтлоос холуур, хөндүүр хийх нь давамгайлж байна.

"Авто худалдааны цогцолбор" руу автомашины бүх захыг нүүлгэнэ гэдэг шийдвэр бол ийм л хандлагын тод илэрхийлэл. Шийдвэр бүр амьдралаас ургасан байх шаардлагатай. Амьдралаас ургаж байж сая хүлээн зөвшөөрөгдөнө. Тэгвэл яагаад энэ шийдвэр өнөө хүртэл хэрэгжихгүй байна вэ? Яагаад иргэд эсэргүүцсээр байна вэ? гэдгийг эрх баригчид тунгаах л ёстой. Шийдвэр бүр зөв байх албагүй. Шийдвэр гаргахын өмнө хэн хэнийхээ эрх ашгийг дээдлэх гэж ардчилсан, хүнлэг нийгмийн нэгэн үзүүлэлт бий. Энэ үзүүлэлт зөрчигдсөн юм биш үү.

Нэг жишээ татъя. Би худалдаачин биш. Гэхдээ л Бээжин орох бүртээ ЭСЯ-ны дэргэд орших Гон Конг худалдааны захаар орох дуртай байсан. Тэр зах манай Да хүрээ зах маягийн л нөхцөлд оршдог байсан. Гэрэл цахилгаангүй, хүйтэн нойтон, орчин үеийн 00 байхгүй, агуулах савгүй гээд асуудалтай байсан. Энэ газрыг улс нь авсан. Худалдаачидтай нэг бүрчлэн гэрээ байгуулсан.

Шинээр баригдах худалдааны том цогцолбортоо худалдаачин бүрт талбай гаргаж өгсөн. Худалдаачид нь ч хөрөнгө оруулсан. Худалдааны үйл ажиллагааг нь тасалдуулахгүйн тулд дэргэд нь худалдааны түр талбай гаргаж өгсөн. Худалдан авагч, худалдагч, төр засаг гээд 3 тал гурвуулаа л хожсон. Одоо тэнд гэрэл, дулаан, 00, тохилог орчин бий болсон. Маш том худалдааны төв болтлоо тэлсэн. Улс нь ч, иргэд нь ч, үйлчлүүлэгч нь хожсон. Энэ бол Хятадын нөгөө яриад байгаа "Чи ч хож, би ч хожьё, хамтдаа хожьё" бодлого харагдаж байна.

Харин манайд "Би л хожьё" , " Чи яах нь чиний хэрэг" гэдэг зарчим үйлчлэхтэй адил сонсогдож байна. Би машины худалдаачин биш. Гэхдээ л шийдвэр хүчээр тулгасан байж болохгүй гэдэг зарчмыг би баримтална.

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сайхнаа:Яг үнэн ямар ч тооцоо судалгаагүй юм хийдэг улс мөөн, 2016-03-22
Нта:Яг үнэн манайд би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн үзэл бараг л ноёрхож байгаа ш дээ... 2016-03-22
Зочин:Ямар ч амьдралгүй шийдвэр 2016-03-22
Зочин:Нөгөө яриад байсан хаана байна. Хотыг иргэн нь мэддэг гээд байгаагүй билүү, Бат үүлээ, чи 2016-03-22
Зочин:Тэмцэгч удирдагчийн ялгааг харав уу? Бат үүл чи бол, ердөө л гудамжны тэмцэгч байж 2016-03-22
Зочин:Одоо нухчин дарагч болсоон. 2016-03-22
зочин:сайхан нийтлэл байна 2016-04-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?