ГЭР ОРОНГҮЙ, ТЭНЭМЭЛ ИРГЭД БОЛОН ХАРАА ХЯНАЛТГҮЙ ХҮҮХДҮҮДЭД ТАВИХ ХАРАА ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2017-11-15  

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Цагдаагийн байгууллагад даалгасан ажлыг хэрэгжүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Гэр оронгүй, тэнэмэл иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийг бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах нэгдсэн ажиллагаааны төлөвлөгөө” гаргасан. 

Дээрх ажлын хүрээнд Нийслэл болон хөдөө орон нутагт байгаа гэр оронгүй, тэнэмэл иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэл судалгаанд авах, эмнэлгийн үзлэгт хамруулах, эцэг эх, асран хамгаалагчийг олж тогтоох, хүлээлгэж өгөх, нийгэмшүүлэх, нийгмийн хамгааллын төв болон төрийн бус байгууллагын халамжийн төвд хүлээлгэж өгөх, эрх зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Амьдрах ухаан төв зэрэг байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. 

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13.00 цагийн байдлаар Нийслэлийн 11 дүүргээс 352 насанд хүрсэн хүн, 11 хүүхэд, орон нутагт насанд хүрсэн 148, хүүхэд 23 нийт 500 насанд хүрсэн хүн, 34 хүүхдийг эмнэлгийн үзлэгт хамруулж 11 хүүхдийг “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-т, 120 иргэнийг “Амрвдар ухаан төв” төроийн бус байгууллагад хүлээлгэж өгсөн. 
Цаашид цагдаагийн байгууллага холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран гэр оронгүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, түр хамгаалах байран хүлээлгэж өгөх, гэмт хэрэг, зөрчил үйлдэх, өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол хамтран ажиллахаар төлөвлөсөн.

 

 

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?