Цаг агаар хүйтэрсний улмаас айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байна. Энэ хэрээр галын дуудлага ихээр ирж байгааг ЦЕГ-т ирсэн мэдээллээс харж болно. Өнгөрөгч амралтын өдрүүдэд дийлэнх дуудлага СХД, ЧД, БЗД зонхилж байна. Энэ сарын 18, 19-нд ирсэн дуудлагаас харвал :
СХД-23 хороонд гэр 5 ханатай монгол гэр бүрэн шатаж 5-10 насны 3 хүүхэд шатаж нас барсан хэрэг гарсан
СХД-11-р хороонд амины орон сууцны үүдний амбаар шатсан
СБД-10-р хорооны 19-р байрны 7-10-р давхрын хооронд байрлах бохирын хоолой тус тус шатсан байна. Хэргийг шалгахад иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болжээ. Иймд иргэн, аж ахуйн нэгжүүд галын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх. Галын хор хохирлыг хэлж ярьж ойлгуулах, урьдяилан сэргийлэхийг зөвлөж байна.
Ц.ХИШГЭЭ