ОТОРЛОЖ БАЙГАА МАЛЧДАД ТӨЛБӨРИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

2017-12-04  

 

Одоогоор нийт нутгийн 60 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Улсын хэмжээнд өвөлжилт 80 гаруй хувьтай байгаа. Энэ жил улсын хэмжээнд 9,8 сая мал отроор өвөлжиж байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоор ахлуулсан ХХААХҮ-ийн яамны дэргэдэх “Шуурхай штаб” өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай, Дундговь аймгийн отрын бүс нутгуудад ажиллалаа.

Зарим аймгийн хил залгаа сумуудын засаг захиргаа отроор нүүдэллэж байгаа малчдын мал дутмаас 1000 төгрөг авах дарамт үзүүлж байна. Тухайлбал өвөлжилт хүнд байгаа Өвөрхангай аймгийн 150 орчим өрхийн 170 мянган толгой мал Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо сумдад оторлож байна. Үүнтэй холбоотойгоор отроор явж байгаа малчдад төлбөрийн дарамт үзүүлж байгаа тухай гомдол малчдаас ирсний дагуу ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Өвөрхангай аймгийн засаг дарга Г.Ганболд болон Дундговь аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ нарын бусад албаны хүмүүстэй отрын бүс нутаг болох Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд уулзалт хийлээ.

Энэ хүрээнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг асуудлыг газар дээр нь шийдэж Дундговь аймгийн сумдын хувьд өвөлжилтийн бэлтгэл сайтай, оторлож байгаа малчид байхгүй учраас Өвөрхангай аймгийн малчдаас төлбөр хураамж авахгүй. Харин малчид хоорондоо тохиролцоод өвөлжөө бууцаа ашиглах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг орон нутгийн удирдлагуудад өглөө. Цаашдаа аль ч аймгийн ямар ч суманд оторлож байгаа малчдад төлбөрийн дарамт үзүүлэх хууль эрх зүйн орчин, тогтоол шийдвэр байхгүй гэдгийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аймгийн удирдлагуудад анхаарууллаа.  

Улсын хэмжээнд хамгийн олон малтай Өвөрхангай аймгийн хувьд 7-8 сум зудын байдалтай, аймгийн хэмжээнд 5 сая 800 орчим толгой мал өвөлжих юм байна. Бэлчээрийн даац 3 дахин хэтэрсэн. Үүнтэй холбоотой аймгийн хэмжээнд 1 сая 100 орчим мянган мал отор нүүдлээр өвөлжиж байна.

Харин Дундговь аймгийн хувьд 4 сая орчим толгой мал өвөлжинө. Аймгийн хэмжээнд 40 хувь бэлчээрийн нөөцтэй, 30 хувьд нь бэлчээрийн даац 2-3 дахин хэтэрсэн байдалтай байна. Дундговь аймгийн малчдын хувьд энэ жилдээ аймаг дотроо отор нүүдэл хийгээд, гадагш явхааргүй өвөлжих боломжтой. Аймаг өвс тэжээлийн аюулгүйн нөөцөө 100 хувь бүрдүүлсэн ч өвөлжилт хүндэрвэл хүрэхгүй байх эрсдэлтэй тухай аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэллээ. 

 

 

ХХААХҮЯам

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?