ХӨВСГӨЛИЙН "ЦАГААН УУЛ" ОМГИЙН ХОНЬ БИЕ ДААСАН ҮҮЛДЭР БОЛЖ БАТАЛГААЖЛАА

2017-12-13  

Хөвсгөл аймгийн "Цагаан-уул" сумын "Цагаан-Уул" омгийн хонийг албан ёсоор баталгаажуулж гэрчилгээг нь гардуулж өгчээ. "Цагаан-Уул" омгийн хонины судалгааг анхлан 1980-аад оноос хийж үүлдрийг сайжруулах ажлыг эхлүүлсэн байдаг.

Харин судалгааны ажил хэсэг завсардаж 2010 оны үеэс ХААИС-ийн доктор Б.Чунай, Монгол Улсын зөвлөх мал зүйч Д.Доржсэмбээ нар дахин судалгааг үргэлжлүүлснээр өнөөдөр ийнхүү албан ёсоор баталгаажуулж улсын санд бүртгүүлжээ.

ЦАГААН-УУЛ ОМГИЙН ХОНЬ НЬ МАХ, НООСНЫ ГАРЦААР БУСАД ХОНИНООС 30-40 ОРЧИМ ХУВЬ ИЛҮҮ

"Цагаан-Уул" омгийн хонийг бусад аймаг, сумдын хоньтой харьцуулахад ноос, болон махны гарцаар илүү. Судлаачдын тогтоосноор жирийн хониноос 25-35 кг орчим мах гардаг бол "Цагаан-Уул" омгийн хониноос дунджаар 48 кг мах гардаг байна. 

Мөн "Цагаан-Уул" омгийн хонины амьдын жин хамгийн багадаа 109 кг байдаг бол жирийн хонины амьдын жин 60-80 кг татдаг байна. Бүр "Цагаан-Уул" омгийн хаврын буюу туранхай үеийн жин жирийн хонины намрын буюу хамгийн тэвээрэгтэйг байх үеийнхтэй ижил байдгийг ч тогтоожээ. Үүнээс гадна ноосны хувьд ч жирийн хониноос бараг 2 дахин илүү гарцтай дээр ширүүн ноостой учир хивс, олбог зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн хийхэд хамгийн тохиромжтой байдаг байна. "Цагаан-уул" омгийн хонины бусдаас ялгарах энэхүү онцлог нь тус сумынхны мал маллах арга, аргачилгаа, бэлчээрийн ургамал гээд олон зүйлээс шалтгаалдаг болохыг ч судлаачид тогтоосон байна. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум 400 мянга гаруй толгой малтай түүний 52 хувь нь хонин сүрэг эзэлдэг бөгөөд "Цагаан-Уул" омгийн хонь давамгайлдаг байна.  Тийм ч учраас "Цагаан-Уул" омгийг ийнхүү үүлдэр болгон албан ёсоор баталгаажуулжээ. Ер нь монгол улсын хэмжээнд одоогийн байдлаар Баянхонгор, Булган, Хэнтий, Хөвсгөл, Завхан, Увс, Өмнөговь зэрэг 12 аймагт албан ёсоор баталгаажсан 45 үүлдэр омог хэвшлийн малаас 16 үүлдрийн 15 мянга орчим толгой мал байгаа юм.

 

 

 

С.Шүрэнчимэг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?