МАНАЙ УЛСАД УУЛ УУРХАЙН САЛБАР ҮҮСЭЭД 95 ЖИЛ БОЛЖЭЭ

2017-12-25  

Орос, хятад хүмүүс голлон ажиллаж байсан Налайхын уурхайг Ардын Засгийн газрын шийдвэрээр 1922 оны 12 сарын 25-аас төрийн мэдэлд авч жилд 800 тонн нүүрс олборлох хүчин чадалтай, 12 ажилчидтайгаар эмхлэн байгуулснаар манай улсад уул, уурхайн салбар эхэлсэн түүхтэй.

Түүнээс хойш 95 жилийн хугацаанд геологийн шаталсан судалгаа, эрэл хайгуулын үр дүнд 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1100 гаруй орд, 10000 орчим илрэл, олон мянган эрдэсжсэн цэгийг тогтоожээ.

Үүний үр дүнд өнөөдөр уул уурхайн салбар ДНБ-ний 20 гаруй хувь, экспортын нийт бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувь, улсын төсвийн орлогын 25 хувийг тус тус бүрдүүлдэг болжээ.

Зөвхөн 2017 оны байдлаар 57 сая тонн зэс, 37,2 тэрбум тонн хайлуур жонш, 1,2 тэрбум тонн төмрийн хүдэр, 2500 тонн алт, 332,6 сая тонн газрын тосны баталгаат нөөцийг бүртгэсэн байна.

"Уул уурхайн 95 жил"-ийн түүхт энэ өдөр салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд болон "Хариуцлагатай бичил уурхай" сэдэвт шилдэг, нийтлэл, нэвтрүүлгийн уралдаанд шалгарсан сэтгүүлчдэд шагналыг нь гардуулж өглөө.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?