"УУРХАЙН ХААЛТ-2016" ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2016-08-29  

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Холбооны Бүгд найрамдах Герман улсын Гео-шинжлэх ухааны хүрээлэнтэй хамтран " Уул уурхайн салбар дахь  байгаль хамгаалал" төслийг хэрэгжүүлж 2006 оноос эхлэн "Уурхайн хаалт ба байгаль орчны нөхөн сэргээлт" онол практикийн бага хурлыг жил бүр зохион байгуулж ирсэн. 

Энэ жилийн “Уурхайн хаалт 2016” онол практикийн хурал есдүгээр сарын 7-ны өдөр Блю Скай Тауэрт зохион байгуулагдах гэж байна. 11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг хурал “Нийгмийн лиценз” уриатайгаар явагдах юм байна.

Энэ жилийн “Уурхайн хаалт 2016” онол практикийн хуралд гадаад дотоодын их дээд сургуулийг  төгсөж өнөөдөр  уурхайд  ажиллаж байгаа инженерүүд болон Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын инженер ажилчид оролцох юм байна.

Энэ удаагийн хурлаар: 

    Монгол улсад бий болох “Уурхайн хаалт”-ын талаар хууль, эрх зүйн зохицуулалтын тухай, 

    "Уурхайн хаалт"-ын дараах байгаль орчин, нийгмийн асуудлын тухай,

    "Уурхайн хаалт"-ыг хийхэд байгууллагуудын зохион байгуулан ажиллаж байгаа төлөвлөгөөний

         тухай асуудлаар илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулагдах юм байна.

 

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?