Эрдэнэс Таван Толгой хувьцаат компани 2016 оны 12-р сард 1 тонн нүүрсний үнээ 50 ам.доллар болгож өсгөсөн. Энэ нь 2016 оны 3 улиралтай харьцуулах юм бол үнэ нь 1,8 дахин өссөн тоо юм. Улмаар 2017 оны эхний улиралд 1 тонн нүүрсний үнийг 60 ам.долларт хүргэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гаргасан байсан бол өнөөдөр түүндээ хүрчээ. Зүүн цанхиас олборлосон нүүрсийг 59 ам.доллараар борлуулж эхэлжээ.
Энэ бол нэг сарын өмнөхтэй харьцуулбал, 1 тонн нүүрсний үнийг 20%-иар өсгөж чадсан дүн юм. Жич : Эрдэнэс таван толгой хувьцаат компанийг УИХ, Засгийн Газрын шийдвэрээр 2010 оны 11-р сарын 23-ны өдөр байгуулсан байна. Таван толгойн ордыг ашиглах зориулалтаар. Нийтдээ, 600 орчим ажилтантай. 100% монгол ажилчид. Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахыг чухалчилдаг. Тиймээс нийт ажилчдын 27%-ийг Өмнөговь аймаг, 12%-ийг Цогтцэций сумын иргэдээс бүрдүүлсэн байна.
О.НАНСАЛМАА