“MONGOLIA MINING” МАРГААШ ЭХЭЛНЭ

2016-04-05  

“Mongolia mining” уул уурхайн олон улсын үзэсгэлэн энэ сарын 6-8 ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Уг үзэсгэлэнд 15 орны 200 гаруй компани оролцохоор бүртгүүлсний дийлэнх нь гадаадын томоохон аж ахуйн нэгж аж. Манай улсаас “Эрдэнэс Монгол”, “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг манай томоохон компаниуд энэ оны үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, бараа, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөгөө танилцуулах юм байна. Үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг 3 өдрийн турш дэлгэн харуулахаас гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд зохион байгуулна. 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин :болоо болоо 2016-04-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?