Өнөөдөр Дэлхийн театрын өдөр. Манай улсад энэ өдрийг 1961 оноос эхлэн тэмдэглэж иржээ. Дэлхийн сонгодог урлаг болох дуурь, балет нь оюуны таашаал, гоо зүйн өндөр мэдрэмж, урлагийн боловсрол олгодог. Тиймээс театрын хаалгаар орж ирэхээс эхлээд дуусах хүртэл дагах ёстой мэдэхэд илүүдэхгүй, бичигдээгүй хуулиуд бий. Хэрэв та дуурь, балет үзэхээр шийдсэн бол тэрхүү гайхалтай үдэш олны дунд биеэ хэрхэн авч явах талаар доорхи зөвлөгөөг хүргэж байна.
.jpg)
- Тоглолт эхлэхээс 15 минутын өмнө ирж өөрийгөө бэлдэн тухайн өдрийн театрын галерейтэй танилцаж суудлаа эзэлнэ.
- Тасалбарыг эрэгтэй нь шалгуулж ордог бөгөөд ямагт эмэгтэйгээ түрүүлж оруулна.
- Үзэгч өлгүүрт хувцсаа заавал өгөх бөгөөд таны хувцас өлгүүргүй байх нь бүдүүлэг хэрэг.
- Эмэгтэйчүүд театрт очихдоо театрын цүнх буюу жижиг цүнх барих ёстой.
- Лоожид сууж байгаа бол урд талын хөндлөвч хаалтан дээр гараа тавьдаггүй. Мөн эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ялгаагүй хөлөө ачиж суудаггүй.
- Үзвэр үзэхээр орохдоо аль болохоор юм идэхгүй байх. Ялангуяа сажигнасан дуутай, ууттай, үнэртэй зүйлс авч орохгүй байх.
- Содон, нялуун үнэртэй сүрчиг хэтрүүлж хэрэглэхгүй байх.
- Үзвэрийн үед аль болохоор зургийн аппарат, гэрэл гэнэт гаргадаг зүйлс хэрэглэхгүй байх.
- Үзвэр эхлэхээс өмнө гар утас, дуут төхөөрөмжүүдээ унтраах эсвэл дууг нь хаах. Гэхчлэн наад захын театрын соёлыг өөртөө мөрдөөрөй. Бас дээрээс нь алга ташилт бол хамгийн том соёл гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.
А.САЯН
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна