ТАЙВАНЬД БОЛСОН ГАЗАР ХӨТЛӨЛТИЙН УЛМААС УЛС ОРНУУД ИРГЭДЭЭ ТАТАХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ

2018-02-08  

Тайвань дахь хүчтэй газар хөдлөлт үргэлжилсээр байна. 12 цагийн үед дахин 5.7 магнитуудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөтлөлтийн улмаас  улс орнууд Тайваниас иргэдээ татах арга хэмжээ авч эхэлсэн байна.Тодруулбал Япон, Солонгосчууд газар хөдлөлтийн голомтод байгаа иргэдээ үнэгүй тээвэрлэж эхэлжээ. Хуалинд болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр 31 гадаадын иргэн хүнд гэмтэл авснаас Солонгосын нэг иргэн нас барж, 17 хүн хүнд гэмтэж, 9 Японы иргэн, 2 Сингапур 1 Филиппин иргэн гэмтсэн байна. Мөн түүнчлэн газар хөдлөлтийн голомт Хуалин хотод байрлах хоёр сургуульд 20 орчим Монгол оюутан суралцдаг бөгөөд газар хөдлөлтийн үеэр зургаан монгол иргэн байжээ. Одоогоор тэдний хоёр нь Түр орогнох байранд ирсэн байна. Тайвань дахь Монгол төлөөлөгчийн газраас Хуалин хотод байгаа Монгол оюутнуудтай холбогдсон төдийгүй  эсэн мэнд байгаа гэдгийг нь мэдэгдлээ. Мөн тус газраас 24 цагийн жижүүр гарган ажиллаж байгаа юм байна.

Ойрын өдрүүдэд Тайванийн ихэнх хотуудаар салхилж, ширүүн бороо орсоор байгаа юм. Дахин газар хөдөлж болзошгүй улс орны ЭСЯ-дууд иргэдээ татах чиглэл өгсөн байгаа гэсэн мэдээлэл байгаа” юм байна.

 

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?