ӨНӨӨДӨР БНСУ-аас 200 ОРЧИМ ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРНЭ

2020-04-08  

Өнөөдөр Сөүл – Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нисэх онгоц /2020.04.08/ Чингис хаан Олон улсын нисэх буудалд 17:00 цагийн орчимд газардах юм байна.

Тусгай нислэгийн онгоц 250 хүний суудалтай бөгөөд нисэх багийнхныг хасаад үлсэн суудалд Сөүлээс ирэх Монгол иргэдээ авчрах аж. Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр онгоцны суудлын тоо бүрдсэн байна.

БНСУ-аас ирэх иргэдийг 21 хоног өөрийнх нь зардлаар тусгаарлах юм. Монгол Улс өнгөрсөн хугацаанд долоон удаагийн тусгай нислэгээр 1000 гаруй иргэнээ эх орондоо авчраад байна.

Өмнө нь хийгдсэн Тусгай Нислэгүүд:

  • Хоёрдугаар сарын 1-нд БНХАУ-ын Ухань хотоос 31 оюутнаа эх орондоо авчирсан.
  • Гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын нислэг.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын нислэг.
  • Гуравдугаар сарын 16-нд Токио-Улаанбаатарын нислэг.
  • Гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатарын нислэг.
  • Дөрөвдүгээр сарын 2-нд Сөүл-Улаанбаатарын нислэг.
  • Дөрөвдүгээр сарын 3-нд Токио-Улаанбаатарын нислэг.

Э.Сувдаа 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?