Индонез улсад зохион байгуулагдсан өсвөрийн аварга шалгаруулах “Fed Cup” тэмцээн 2020.02.25 болж өндөрлөсөн. Уг тэмцээнд Г.Есүгэн, Ч.Маралгоо, Х.Номин нар Монгол Улсаа төлөөлөн оролцож хүрэл медаль хүртсэн. Гэвч охид дасгалжуулагчын хамтаар эх орондоо ирж чадалгүй 40 хонож байна.
Тэд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт багтсан боловч, Гадаад харилцааны яамнаас хүүхдүүдийн нэрсийг хассан талаар эх сурвалжууд мэдээллэж байна. Тэдний суудлыг хэн булаав? Тэд эх орондоо хэзээ ирэх вэ ? Бяцхан охиддоо санаа зовсон эцэг эхчүүд нь Улсын онцгой комиссын дарга О.Энхтүвшинд хандаж захидал илгээлээ.
О.Гоо-Оюун