ЯПОНД БАЙНГЫН ОРШИН СУУГЧ МОНГОЛ ИРГЭДЭД 100 МЯНГАН ИЕНИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

2020-05-01  

Япон, Монгол даргын ялгаа

Японы Хууль зүйн яамнаас тус улсын иргэд төдийгүй тус улсад байнгын оршин суугч ангилалаар сурч, ажиллаж амьдарч буй гадаадын иргэдэд Засгийн газраас хүн бүрт 100 мянган иенийн нэг удаагийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. 

Мөн Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын  дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар тус улсын Засгийн газраас коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээнд зориулсан 25.7 их наяд иений төсвийн тодотголыг санал нэгтэйгээр батлав.

Тодруулбал, Япон Улсын байнгын оршин суугчийн карт /在留カードЗайрюү карт/-тай, оршин суугаа хаягийн тодорхойлолт /住民票Жюүминхёо/ авсан гадаадын иргэд дээрх нэг удаагийн санхүүгийн тусламжид хамрагдах боломжтой. 

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

  • Хот, дүүргийн захиргаанаас тухайн шалгуур хангасан гадаадын иргэдийн гэрийн хаягаар бүртгэлийн хуудас ирнэ.
  • Бүртгэлийн хуудас дээр өөрийн овог нэр, банкны дансны мэдээллийг өөрийн Япон Улсын байнгын оршин суугчийн карт /在留カードЗайрюү карт/ болон оршин суугаа хаягийн тодорхойлолт /住民票Жюүминхёо/-гийн хуулбарын хамт хавсарган харьяа хот, дүүргийн захиргаа руу шуудангаар илгээнэ.
  • Гэр бүлээрээ оршин суудаг бол гэрийн аль нэг гишүүн төлөөлөн бүртгэлийг бөглөх бөгөөд гэр бүлийн бүх гишүүдэд олгогдох санхүүгийн тусламж тухайн өрхийн дансанд цугтаа шилжин орно. 
  • Хэрэв Та Япон Улсын “My Number” карттай бол заавал бүртгэлийн хуудсыг шуудангаар ирэхийг хүлээлгүй цахимаар бүртгүүлэх боломжтой.
  • Хэрэв Та дээрх санхүүгийн нэг удаагийн тусламжийг авах сонирхолгүй бол бүртгэлийн хуудсыг бөглөж явуулах шаардлагагүй болно.
  • Дээрх бүртгэл хэзээнээс эхлэхийг тухайн оршин суугаа газрын хот, дүүргийн захиргаанаас шийдэх бөгөөд бүртгэл дуусах хугацаа нь бүртгэл эхэлсэн өдрөөс хойш гурван сарын хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?