ХУЛГАНА ЖИЛТНҮҮДИЙН ЖИЛИЙН ӨНГӨ

2018-02-14  

Хулгана жилтэй эрчүүдийн яс тасрахын үүд нээгдсэн. Тул бэртэж гэмтэхээс болгоомжил. Бусадтай хэрүүл маргаан хийхийг онцгойлон цээрлэвэл зохистой. Цагаан шүхэр, Бумчин уншуул. Хулгана жилтэй эмэгтэйчүүдийн огторгуйн үүд нээгдсэн тул аянга цахилгаанаас болгоомжил. Худалдаа арилжаанд олз бага. Жамбалцанжод, Улаан юм айлдуул.

1924 оны модон хулгана жилтэн

Эд хөрөнгө, худалдаа наймаа олз ашиг их байх ч хэл амнаас болгоомжил. Хүний сэтгэлд сэв орох үгнээс болгоомжил. Ногоон дарь эхийн тарнийг жилийн турш урин уншвал сайн болой.

1936 оны гал хулгана жилтэн

Эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг их байх ч архи тэргүүтэн ариун бус идээ үйлэс болгоомжил. Хийморийн санг амны уншлага болго.

1948 оны шороон хулгана жилтэн

Хэл амнаас болгоомжил. Сайн нөхөд садантайгаа муудаж  болзошгүй. Худалдаа арилжаанд ашиг орлого их байна. Эд агуурс арвижна.  Шөнө орой явах хийгээд хар өнгийн эдээс болгоомжил.

1960 оны гал хулгана жилтэн

Санаж сэдсэн ажил үйлсэд саад үгүй. Эд агуурс  хомсдож анд нөхдийн сэтгэл урваж болзошгүй тул хөгшид ядууст сэтгэлийн үүднээс өглөг өг.

1972 оны усан хулгана жилтэн

 Бурхан тэнгэр буян хишиг ивээж, амь нас батжин биед өвчин зовлон үгүй байна. Санаж сэдсэн ажил үйл бүтэмжгүй тул  архи тэргүүтэн согтуу хүнээс болгоомжил.

1984 оны модон хулгана жилтэн

Ажил үйлд ашиг орлого ихтэй ч хүмүүстэй эелдэг харьц. Зүүд нойр эвгүйтэх гэмтэй. Шөнө орой болгоомжтой яв.

1996 оны гал хулгана жилтэн

Хутга мэсний аюулаас болгоомжил. Худалдаа наймаанд олз их. Бусдад хар буруу санаа бүү агуул. Сэтгэлд сэвтэй үг бүү хэл.

2008 оны шороон хулгана жилтэн

Өлзий хутгийн наран уртаас ивээж, элдэв хорлолд үл өртөнө. Эд зүйлсэр элбэг,  санасан үйл нь сэтгэлчлэн бүтнэ. 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?