НОХОЙ ЖИЛТНҮҮДИЙН ЖИЛИЙН ӨНГӨ

2018-02-16  

Жил орж байгаа учир шинээр ажил эхэлэд саадтай, хэл ам, атаа жөтөө ихтэй. Засалд Гурван гүрэм уншуулж маань, мэгзэм тэргүүтэн дээдийн номыг өдөр тутмын уншлага болгох аваас нас буян нэмж, гадаад, дотоодын хорлолд үл автна. 

1922 оны усан нохой жил Эр.

Өвчин зовлонгүй, ад зэтгэрийн хорлолд үл автна. Эд агруус, мал сүрэн өсөн арвижна. Явах, суух үйл бүтэмжгүй тул архи болон ариун бус идээнээс сэрэмжил. Алтангэрэл, Чогжүмүнсэл, Хийморийн сан уншуул.

1922 оны усан нохой жил Эм. Өвчин үгүй. ажил үйлс сэтгэлчлэн бүтэж, эд агуурс, мал сүрэг өсөн үржинэ. Насны сүлд доройтох тул зул сайн өргө. Хийморийн сан уншуулж Лхам бурхан тахиул.

1934 оны модон нохой жил Эр.

Мал сүрэг өсч гарз үгүй. Арилжааа наймаанд ашиг сайн байна. Сүлд доройтон явах суух үйл бүтэлгүйтэх нигууртай. Чогжүмүнсэл, Хийморийн сан, Ногоон дарь Эх уншуулж, Алтангэрэл, Намсрайн даллага авахуул.

1934 оны модон нохой жил Эм.

Амь нас сайн ч өвчин ээрэх буюу бэртэж гэмтэж болзошгүй. хэл амнаас болгоомжил. Хэрүүл тэмцэл бүү хий. 108 зул өргө. Жанлавцогзол номыг насны тоогоор уншуул. Очирваань бурхан тахиул.

1946 оны гал нохой жил Эр.

Амь нас батжин, ад зэтгэр үл тохионо. Явах суух үйл бүтэмжгүй, орлого хомстож, эд малын гарз гарах нугууртай. Алтангэрэл, Чогжүмүнсэл, Ямбийдончир, Гурван гүрэм, Хийморийн сан уншуул. Намсрайн даллага авахуул.

1946 оны гал нохой жил Эм.

Амь нас бат, ад зэтгэрийн хорлолд үл автана. Насны сүлд доройтон зүүд нойр эвгүйтэх нигууртай. Хүний хуучин эдс зүйлс бүү ав. Хийморийн сан, Ногоон дарь эх уншуул.

1958 оны шороон нохой жил Эр.

Биед өвчин, гаслан үгүй. Мал сүрэг гарзгүй өснө. Арилжаа наймаанд олз ашигтай. Газар усны үйлд хянамгай хандаж лусын хорлолоос болгоомжил. Шөнө орой явахдаа айж, цочихоос сэрэмжил. Алтангэрэл, Чогжүмүнсэл, Хийморийн сан уншуул.

1958 оны шороон нохой жил Эм.

Явах суух, сэдсэн ажил сэтгэлчлэн бүтнэ. Зүүд нойр эвгүйтэн эд агуурст гарз гарч болзошгүй. Хүүхэд баярлуул. Нутаг орныхоо лус савдгийг баярлуулах үйл хий. Ногоон дахрь эх, Хийморийн сан уншуул.

1970 оны төмөр нохой жил Эр.

Өвчин ээрэх буюу бэртэж гэмтэх нигууртай. Согтуу хүнээс болгоомжил. Орлого хомстон, эд малын гарз гарах нигууртай. Эцэг эхээ ачлан, хүүхэд баярлуул. 108 зул өргө. Сүлдээ дуудуул.

1970 оны төмөр нохой жил Эм.

Бие эрхтэн амгалан, эд малын гарзгүй. Ажил үйл саадгүй. Архи болон ариун бус үйлийг тэвч. Дэв бузраас цээрлэн Ариун сан тавиул. Жанлавцогзол, Хийморийн сан уншуул.

1982 оны усан нохой жил Эр.

Бие эрхтэн өвчин зовлон үгүй. Ад зэтгэрийн хорлолд үл автана. Явах суух, санасан үйл бүтэмжгүй байх нигууртай тул архи болон ариун бус үйлээс болгоомжил. Улайг цээрлэж, хүний хуучин эд, хувцас бүү ав.

1982 оны усан нохой жил Эм.

Амь нас батжин, ад зэтгэрийн хорлолд үл авна. Өвчин ээрэх магадлалтай. Хэрүүл маргаан бүү хий. Эд агуурст гарз гарах магадлалтай. Хүүхэд баярлуулж нутаг усныхаа лус савдгийг баярлуул. 108 зул өргө. Ногоон дарь эх уншуул.

1994 оны модон нохой жил Эр.

Амь нас батжин бие эрхтэн амгалан. Мал өсч, эд агуурс гарзгүй. Санаж сэдсэн ажил бүтэмжгүй тул архи, ариун бус идээнээс цээрлэ. Газар ухах, чулуу булгалах зэрэг үйлд хянамгай ханд.

1982 оны усан нохой жил Эм.

Санаж сэдсэн ажил сэтгэлчлэн бүтэж бие эрхтэн амгалан. Сүлд доройтон зүүд нойр эвгүйтэх, гарз гарах нигууртай тул хүүхэд, ядууст өглөг өг. Архи болон ариун бус зүйлээс цээрлэж нутаг усныхаа лус садвгийг баясгах үйл хий. Зул өргө.

2006 оны гал нохой жил Эр.

Амь нас батжин бие эрхтэн өвчин гаслангүй. Ариун бус идээ ундаанаас болгоомжил. Ногоон дарь эх, Чогжүмүнсэл, Хийморийн сан уншуул. Алтангэрэл, Намсрайн даллага авахуул.

2006 оны гал нохой жил Эм. Амь нас бат сайн. Эд агуурст гарз гарч болзошгүй. Хэл амнаас болгоомжил. Нутаг орныхоо лус савдгийг баясгах үйл хий. Очирваань бурхан тахиул. Ногоон дарь эх, Жанлавцогзол, Цагаан шүхэрт уншуул.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?