БИЧ ЖИЛТНҮҮДИЙН ЖИЛИЙН ӨНГӨ

2018-02-16  

Бич жилтнүүд шороон нохой жилд даллага сайн авахуулах аваас буян заяа тэгшрэх  сайн болой. Бич жилтэй эрэгтэйчүүдийн олзын үүд нээгдэж, санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Алтан гэрэл хөлгөн судар гэртээ залж шүт. Алтангэрэлийн даллага авахуул.

1932 оны усан бич жилтэн

Тэнгэр бурхан ивээж, биед гаслан үгүй. Санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, эд агуурс арвижна. Хурим найрын архи уух, хутга мэсний аюулаас болгоомжил.

1944 оны модон бич жилтэн

Хүний сэтгэлд сэв орох үг бүү хэл. Ядуусд өглөг өгч, архи тэргүүтэй ариун бус идээнээс болгоомжил. Шөнө орой явахдаа айж цочихоос сэрэмжил.

1956 оны гал бич жилтэн

Санасан үйл бүтэлгүйтэх тул архи болон ариун бус зүйлээс болгоомжил. Бурхан шүтээндээ зул өргө. Хад чулуу булгалах, улайны газар явахыг цээрлэ.

1968 оны шороон бич жилтэн

Хийморийн цог бадарч санасан бүхэн бүтнэ. Биед өвчин үгүй ч сэтгэл хямран зүүд эвгүйтэх нигууртай. Хутга мэсний аюулаас болгоомжил.

1980 оны төмөр бич жил

Уурлах сэтгэлийг дарж, асрах сэтгэлийг үүсгэн хүүхэд ядуусд өглөг өгч, бурхан шүтээнээ тахиул. Мал сүрэг арвижин эд агуурс өснө.

1992 оны усан бич жилтэн

Эд хөрөнгө өсөж, санасан хэрэг бүтэвч өвчин ээрч бэртэж гэмтэж болзошгүй тул хүнтэй хэрүүл маргаан бүү хий. Архи болон ариун бус зүйлийг цээрлэ.

2004 оны модон бич жил

Худалдаа наймааны ашиг их. Биед өвчин үгүй ч дээдсээс зэмлэл хүртэж,  сэтгэл хямран зүүд эвгүйтнэ. Үнэтэй чамин хувцсанд бүү шуна. Бурхан шүтээндээ зул өргө.

2016 оны гал бич жилтэн

Санасан үйл саадгүй бүтэж, эд агуурс өсөн арвижна. Дээдсээс зэмлэл хүлээж, өвчин ээрэх буюу бэртэж гэмтэж болзошгүй. Хутга мэсний аюулаас болгоомжил.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
"ТҮМНИЙ-76"-Г ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ТОДРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ ?