ШОРООН НОХОЙ ЖИЛД ОНЦГОЙ ЗАСАЛТАЙ ЖИЛТНҮҮД

2018-02-19  

 

ЖИЛ ОРОГСОД:

13 болон 73-ны жил нь төрсөн жилтэй  “Хүү” махьбодьтой жил тул биеийн махбодь хямрах гэмтэй Найман гэгээн, Лхамын ганшиг хуруулж, балин өргө.

25, 85-ны жил нь төрсөн жилтэй  оны “Нөхөр” махбодьтой жил тул жаргал, зовлон ээлжлэн  ад зэтгэр  босох тул Догсүн, Дорнамжом, Цэнд, Доржнамжомын жавтуй үйлдвэл сайн.

37, 97-ны жил нь төрсөн жилтэй  “Дайсан” махбодьтой жил тул өвдөх хийгээд гарлага гарч болзошгүй тул Юм жайвран, Дүйсүм, Цэвэгмэдийн чого хуруулж, Лусад балин өргө.

49-ний жил нь төрсөн жилийн махбодийн “Эх” жил  тул хийморь доройтох гэмтэй Нити, Жинсрэг айлтга.

61-ний жил нь өөрийн төрсөн жилтэй адил махбодьтой жил тул шулмын хөнөөл гарч болзошгүй. Ширнэн уншуул. Сац талби, Цэдүв насан бүтээл үйлдвээс сайн.

Жил орсон хүмүүс оршуулга, хурим найрын үйлийг цээрлэж, зайлшгүй үед цээр гарга. Эр хүний жил угтаж ордог тул урьдаас засч сэрэмжил.  Эм хүний жил үдэж дагадаг тул жил орсны дараа ч засал хийлгэ.

Нийт нохой жилтнүүд жилийн турш хэрүүл тэмцлээс зайлсхийж, аливаа буянд даган баясваас сайн болой. 

ЭРДЭМТ ХУВИЛГААН РЕНБҮҮЧИ БАГШ НАР, МОНГОЛЫН ИХ ХҮРЭЭ ХИЙДИЙН ЛАМ ХУВРАГУУДЫН ХАМТ

ШОРООН НОХОЙ ЖИЛИЙН ЗАСАЛ ХИЙЖ НОМ АЙЛТГАНА

- ЖАВШИ- ДӨРВӨН ЗУУН ТАХИЛТ БУРХАНЫ ШАШНЫ ТОМООХОН ГҮРЭМ ЗАСАЛ

- ЛХАМ БУРХАНЫ ТАХИЛГА

- БУЯН ХИШГИЙН ДАЛЛАГА

- ДӨРВӨН УУЛЫН САН, СЭРЖИМ 

- ГЭГДОР 

- ЖАНАГГАГДАГ

- ДАШДОНДОВ

- НАНЖИДДАШЗЭВЭГ

- ТҮЙ, МАНДАЛ ӨРГӨХ

ЗАСАЛ : 2018.02.24-ны буюу Шинийн 9-ны билэгт сайн өдрийн 14:00 цагаас Буянт -Ухаа спорт цогцолборт 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга