ҮХЭР ЖИЛТНҮҮДИЙН ЖИЛИЙН ӨНГӨ

2018-02-14  

Үхэр жилтнүүдийн хувьд нохой жил харш тул Груван гүрэм, Сундуй, Шишиджойтав айлдуул. Үхэр  жилтэй эрчүүдийн яс тасрахын үүд нээгдэх тул бэртэж гэмтэхээс болгоомжил. Бусадтай хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Цагаан шүхэр, Бумчин уншуул. Үхэр жилтэй эмэгтэйчүүдийн хагацлын үүд нээгдэж ойр дотны хүнээс хагацах гэм буй. Жанлавцогзол, Цагаан шүхэрт уншуул. Суудал өнцөгдөж байгаа тул суудлын засалд Сундуй уншуул.

1925 оны модон үхэр жилтэн

Буяны тэнгэр  ивээж, санасан хэрэг сэтгэлчлэн бүтнэ.  Архи болон ариун бус зүйлийг тэвч. Онгон дагшин газар чулуу хөндөхөөс болгоомжил.

1937 оны гал үхэр жилтэн

Тэнгэр  бурхан ивээж, өлзий хутагийн наран урдаас мандаж, санасан хэрэг сэтгэлчлэн бүтнэ. Бурхан шүтээндээ зул өргөж, бусдад бүү муу сана.

1949 оны шороон үхэр жилтэн

Арилжаа наймаанд олз ашиг сайн. Хурим найрын архи бүү уу. Хад чулуу бүү хөнд.

1961 оны төмөр үхэр жилтэн

Бурхан шүтээнээ тахиж,  бусдад муу санаа бүү агуул. Үнэтэй чамин хувцсанд шунах, хад чулуу хөндөхийг цээрлэвэл зохино.

1973 оны усан үхэр жилтэн

Санасан үйлд саад үгүй ч эд агуурс хомсдон буян барагдах, анд нөхдийн сэтгэл урвах гэм буй тул муу сэтгэлийг дарж, хүүхэд ядуусд сэтгэлээр өглөг өг.

1985 оны модон үхэр жилтэн

Биед өвчин үгүй санасан ажил бүтэж, эд агуурс мал сүрэг өсөн үржинэ.

1997 оны гал үхэр жилтэн

Биед өвчингүй амгалан байна. Онгон дагшин байгальтай газар шороо чулуу хөндөж, улайны газар явахыг цээрлэ.

2009 оны шороон үхэр жилтэн

Биед өвчингүй амгалан байна. Хүний хуучин хувцас бүү ав. Бусдад бүү муу сана. Бурхан шүтээнээ тахь.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
"ТҮМНИЙ-76"-Г ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ТОДРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ ?