БАР ЖИЛТНҮҮДИЙН ЖИЛИЙН ӨНГӨ

2018-02-14  

Шороон нохой жилд нийт бар жилтнүүд түнсүм засалтай учир Жадамба, Жанаггагдог, Гурван гүрэм айлдуул.  Бар жилтэй эрэгтэйчүүдийн олзны үүд нээгдэж,  санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, үйлдсэн буян бүхэн дэлгэрч өлзийтэй сайн байна. Алтангэрэл хөлгөн судар гэртээ залж, Алтангэрэлийн даллага авахуул.

1926 оны гал бар жилтэн

Амины найлзуур модон дэлгэрч амь нас батжин биед өвчин үгүй амгалан байна. Бусдад хорон муу үг бүү хэл.

1938 оны  шороон бар жилтэн

Архи тэргүүтэн ариун бус идээнээс болгоомжил. Эрхэлж сэдсэн ажилд саад үгүй ч ад зэтгэрийн хорлолд өртөх нигууртай тул нутаг орныхоо лус савдагыг баясгах үйл хий.

1950 оны төмөр бар жилтэн

Орлого хомсдон эд малын гарз гарах магадлалтай. Архи тэргүүтэн ариун бус идээнээс татгалз.

1962 оны усан бар жилтэн

Биед өвчин  үгүй, ажил үйлд саад үгүй. Хэрүүл маргаан бүү хий.

1974 оны модон бар жилтэн

Эд агуурс мал сүргийн гарзгүй. Санасан ажил үйлд саадтай тул  архи тэргүүтэн ариун бус идээнээс болгоомжил.

1986 оны гал бар жилтэн

Элдэв түйтгэр тохиовч гэм болохгүй. Биед өвчин үгүй амгалан. Архи тэргүүтнээс татгалзаж, эцэг эхийг ачлан хүүхэд ядууст өглөг өг.

1998 оны шороон бар жилтэн

Эрхтэний цогийн  хүрээнд өлзий хутаг тогтож, биед өвчин зовлон үгүй байна. Хутга мэсний аюул хэл амнаас болгоомжил.

2010 оны төмөр бар жилтэн

Биеийн тамир доройтон өвчин тусаж болзошгүй тул ариун бус идээнээс татгалз. Үнэтэй чамин хувцсанд шунахыг цээрлэ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?