МОРЬ ЖИЛТНҮҮДИЙН ЖИЛИЙН ӨНГӨ

2018-02-16  

Нохой жилд нийт морь жилтнүүд түнсэм засалтай учир Жадамба, Жанаггагдог, Гурван гүрэм айлдуул. Морь жилтэй эмэгтэйчүүд огторгуйн үүд нээгдсэн тул аянга цахилгаанаас болгоомжил. Худалдаа арилжаанд  олз бага. Жамбалцанжод, Улаан юм айлдуул.

1930 оны төмөр морь жилтэн

Шөнө орой явах болон хар өнгийн эдээс болгоомжил. Бусдад тусалж өглөг өгвөл хишиг буян тогтох сайн.

1942 оны усан морь жилтэн

Арилжаа наймаанд ашиг орлого их. Муу сэтгэл  үүсэхээс сэргийлэн архи тэргүүтэн ариун бус идээ ундаанаас болгоомжил.

1954 оны модон морь жилтэн

Өлзий хутгийн наран урдаас мандаж, амь нас батжин ад зэтгэр үл тохионо.  Хүний сэтгэлд сэв орох үг бүү хэл.

1966 оны гал морь жилтэн

Санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, эд агуурс өсөн үржинэ. Арилжаа наймаанд ашиг орлого их.

1978 оны шороон морь жилтэн

Үгээгүй ядууст өглөг өгч, бурхан шүтээндээ  зул өргө. Биед өвчин үгүй эд агуурс өсөн дэвжих нигууртай.

1990 оны төмөр морь жилтэн

Эцэг эхээ ачлан хүүхэд баярлуул. Архи болон ариун бус үйлийг тэвч.  Тэнгэр бурхан ивээж,  амь насанд аюул үгүй болой.

2002 оны усан морь жилтэн

Явах суух үйл бүтэмжгүй байх нигууртай. Шөнө явах болон хар өнгийн эд зүйлсээс болгоомжилж, хулалдан авахгүй байх.

2014 оны модон морь жилтэн

Арилжаа наймаа орлого ихтэй. Ажил үйл нэн бүтэмжтэй байна.  Өвчин тусаж болзошгүй тул биеэ энхрийлүүштэй.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ 2018-Д ЯМАР УЛСЫН БАГ ТҮРҮҮЛЭХ ВЭ?