ХОНЬ ЖИЛТНҮҮДИЙН ЖИЛИЙН ӨНГӨ

2018-02-16  

Нийт хонь жилтнүүд шороон нохой жилд шишид харш учир сэтгэл санаа хямарч, гарз гарч болзошгүй. Гуран гүрэм, Сундуй, Шишиджойтав айлдуул. Суудал өнцөгдөж байгаа тул суудлын засалд Сундуй айлдуул.

1931 оны төмөр хонь жилтэн

Нутаг орныхоо лус савдагийг баясгах үйл хий. Шөнө орой явахдаа айж цочихоос болгоомжил.

1943 оны усан хонь жилтэн

Амь нас батжин элдэв өвчнөөс холуур байна. Архи тэргүүтэн ариун бус  идээнээс болгоомжил. Хүүхэд хөгшид, ядуусд сэтгэлийн өглөг өгвөл сайн болой.

1955 оны модон хонь жилтэн

Амь насанд аюул үгүй ч  биеийн тамир тэнхээ доройтож, сэтгэл хямран өвчин тусаж болзошгүй. Сэтгэлээ шинжиж, уур хилэн шуналын сэтгэлээ дарж, бурхан шүтээндээ зул сайтар өргө.

1967 оны гал хонь жилтэн

Бие эрхтэн амгалан. Санасан үйлд саад үгүй ч эд агуурс хомсдон анд нөхдийн сэтгэл урвах нигууртай. Бурхан шүтээндээ зул өргө.

1979 оны шороон хонь жилтэн

Арилжаа наймаанд олз ашиг их.  Ад зэтгэрт үл хорлогдоно. Үнэтэй чамин  хувцсанд шунах, хад чулуу булгалахыг цээрлэ

1991 оны төмөр хонь жилтэн

Тэнгэр ивээж, биед гаслан үгүй. Санасан ажил бүхэн саадгүй бүтнэ. Бурхан шүтээнээ тахиул. Шөнө орой явахдаа айж цочихоос болгоомжил.

2003 оны усан хонь жилтэн

Амины найлзуур мод дэлгэрч амь нас батжин биед өвчин үгүй болно. Байгаль дэлхийдээ идээ ундаа өргөж, хүүхэд ядуусд өглөг хайрлаваас сайн болой.

2015 оны  модон хонь жил

Санасан бүхэн биелэж, эд агуурс өснө.  Шөнө орой явахдаа айж цочихоос болгоомжил. Улайны газар явахыг цээрлэ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ 2018-Д ЯМАР УЛСЫН БАГ ТҮРҮҮЛЭХ ВЭ?