Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

АЛЬ Ч НАМ ЯЛСАН МАШ ХҮНД ЭДИЙН ЗАСГИЙГ ХҮЛЭЭН АВНА

2016-03-28  

Эдийн засагчид дуу нэгтэй ингэж хэлж байна. Бүр дампуурсан гэж хэлж зүрхлэхгүй ч дампуурлын ирмэгт ирснийг дуулгаад байгаа. Монголд 8400 хүн бялхаж амьдарч байна. 700,000 хүн буюу дөрвөн хүний нэг нь нэн ядуу болжээ. 1,200.000 хүн бага орлоготой буюу ядуугийн ирмэгт иржээ. Нийтдээ 2,000,000 монголын иргэн ядуу буюу, ядуугийн ирмэгт амьдарч байна гэсэн тоог судлаачид гаргасан. Энэ тоо ямар нэгэн юм хэлж байна уу? Ингэж асууя. Төр маань дүлийрээгүй байлгүй, гэж найдья. Эндээс яаж гарах вэ? Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлэх гэж байна вэ? гэж санаа зовж байгаа хүн багагүй байна. Зарим нь УИХ-д орж байж энэ асуудлыг шийдэх боломжтой гээд, өөрсдийгөө сойж байна.

Харин, итгэл найдвар төрүүлсэн: "Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг" гэж хэлээд ерөнхий сайд болсон Сайханбилэг юу бодож суугаа бол? Арай " Нэгдүгээрт зээл, хоёрдугаарт зээл, гуравдугаарт зээл" гээд сууж байгаа юм биш биз дээ. Ард иргэд нь ядуугаас гадна, улс орон өрөнд баригдсан. Бонд авсныг буруутгахгүй боловч, хэдэн зам, хэдхэн замын уулзвар, ганц нэгхэн үйлдвэрт тэр хөрөнгөө зарцуулсныг эдийн засагчид хэлж байна. Мөнгийг маш буруу зарсан гэж шулуухан хэлж байна.

Бас нэг боломжоо гээсэн гэж Хашчулуун доктор цухуйлгаад авлаа. WALL STREET JOURNAL-д "Боломжоо алдсан улс" гэж цоллосон нийтлэл хэвлэгдсэн байна. Тус нийтлэлд " Илэрч байгаа баялгаараа MONGOLIA гэхээс илүү MINEGOLIA гэж нэрлэх болсныг ч дурдсан байна. 2011 он бол Монгол улсын хувьд төдийгүй, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд Монгол улс тэргүүлсэн. 17 хувийн өсөлт.

Тухайн үеийн ерөнхий сайд Сү.Батболд "Энэ явц дахиад ч арван жил үргэлжилнэ" гэж хэлж байжээ. 2013-2015 оны хооронд газрын баялгаар баян зарим улс орны эдийн засаг уналтад орсон. Өмнөд Судан, Сиерра Леоне, Украйн зэргийг нэрлэж болно. Эдгээр оронд улс төрийн мөргөлдөөн, халдварт өвчин тархсантай уялдаж эдийн засаг нь огцом унасан гэсэн дүгнэлтийг олон улсын шинжээчид гаргасан.

Монголын хувьд өвчин ч дэлгэрээгүй, мөргөлдөөн ч гараагүй хэрнээ огцом унасан орны тоонд багтсан байна. Энэ жилийн хувьд эдийн засгийн өсөлт 0,8% хувь гэж тогтоожээ. Уул нь 2 жилийн өмнө 2016 оны эдийн засгийн өсөлтийг 7,7% байхаар тооцоолж байсантай харьцуулбал 10 дахин унасан байна. Ажилгүйдэл, 2015 оны 6,3%-иас 2016 онд 8,3% болтлоо өссөн байна. Монгол орны эдийн засаг нурснаас хамаарч дийлэнх монголчууд ядуу, нэн ядуу гэсэн бүс рүү унах аюул тулгарчээ. Ийм нийтлэлийг АНУ-ын төвийн хэвлэлд нийтэлжээ. Энэ дүгнэлт монголын эрдэмтдийн судалгаа, үнэлгээтэй яв цав нийлж байна. Энэ харангын дохио биш гэж үү?

Ерөнхий сайд нь зээл хөөцөлдөхөөс цаашгүй байгаа бол, ерөнхийлөгч нь бодох ёстой биш үү. Монголчууд зовж зүдэрч байгаа нь, төрийн тэргүүнд хамааралтай л байж таармаар.

Саяхан ерөнхийлөгч, залуучуудтай, сошиал ертөнцийнхэнтэй уулзахдаа энэ тухай ганц ч үг хэлсэнгүй. Асуулт ч гарсангүй. Сайн зохион байгуулсан уулзалт байсан юм биш биз? гэж бодоход хүрэв. Одоо нэг дунд үеийнхэнтэй уулзаад үзээсэй билээ. Одоо бидэнд хэн нэгнийг, тэр тусмаа ерөнхийлөгчийг шүүмжлээд байх хэрэг шаардлага алга. Улс орноо л өөд нь татмаар байна. Хэн хэн юу хийж чадахаа үзмээр байх юм. Ерөнхийлөгчид ч хийх ажил бас бий. Байх ч ёстой. Бас хариуцлага ч үүрч таарна. Миний хариуцах салбар шүүх, прокурор, гадаад бодлого гээд хойшоо суухгүй байлгүй дээ. Ард иргэдэд хэн дарга цэрэг байх нь чухал биш. Зөв бодлого хэрэгжиж, улс орон хөгжиж,ард иргэдийн амьдрал дээшилж байх нь чухал.

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Илбэчидтэй амьдрах хэцүү 2016-03-28
Зочин:ийм баян улсыг ийм ядуу болгох нь гайхамшиг 2016-03-28
Зочин:Боломж арай дуусаагүй байлгүй дээ 2016-03-28
Зочин :Мэрийж байгаа юм биш үү. Монголчууд залхуудаа ийм байдалд орсон. Тар засгийн буруу байхгүй 2016-03-28
Зочин:Сайханбилэг буруугүй. Баяр, батболд нар хариуц**** үүрнэ. 2016-03-28
Зочин:Ёстой эдийн засаг унаж байгаа нь үнэн. Баахан зам барилга энэ тэрт мөнгөө түгжчихсэн ерөнхий айд нь энэ тэндээс мөнгө гуйгаад хөөрхий дөө бид цаашдаа аяж амьдарна даа 2016-03-28
zochin:ENE SAIT AN- TALDAA UMAA DA TSAANA bol 2016-03-30
Ъ:Элбэгдоржоос юу хардаг бнаа 2016-04-17
Ц:Хөөс дарагдаж хөрсөн дээрээ буулаа, Гадаад худалдааны тэнцэл ашигтай, Одоо эдийн засаг бодитоос эхэлж байгаа учраас удахгүй сайжрах төлөв харагдаж бна, Оюутолгойн далд уурхай жигдрээд, Шинэ нисэх ашиглалтанд ороод, Шивээ-овоогийн дулааны цах станцын ажил сааталгүй эхэлчихвэл сайхан ирээдүй харагдаж бна, Станц ашиглалтанд бүрэн орвол монгол ЦЭХ хятад руу экспортолж орлого асар их нэмэгдэнэ, 2016-04-19
зочин:За сонгууль санал манал ч яамай. 2016 онд багтаж ДАМПУУРАЛАА хурдан зарла. Тамир тэнхээгүй сэтгэл нь сэглэгдсэн иргэд , аль ч нам гарсан тэнхэлгүй байхгүй эдийн засагт хүргэсэн хүмүүст дахин дахин сэтгэл итгэл сэглэгдсэн. Эдийн засагчид ч тооцоо судалгаанд түшиглэж МУ энэ байдлаас нэг хоногийн өмнө аврах нь ДАМПУУРАЛ гэдгийг мэдсээр байж хэнийг юу ч хүлээгээд аль ч нам гарсан адилхан эдийн засаг хүнд, өр зээл ярьж арга саам болгоод бна вэ. 2016-04-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?