"ЭРЛИЙЗ, ХУРЛИЙЗ" БҮТЭЦТЭЙ МОНГОЛЫН ДРАМЫН ТЕАТР

2016-03-29  

Шинэ уран бүтээлийн төсөвгүй ажиллана гэдэг герман хүний санаанд орохгүй зүйл гэж Германы театрын мэргэжилтэн Фолкер Баллвег толгой сэгсэрч байна. Монголын Улсын Драмын Эрдмийн Академик Театр маань 2016 онд шинэ уран бүтээлийн төсөвгүй ажиллаж байгаа нь ингэж хэлэхэд хүргэжээ.

Германд их бага нь хамаагүй, холбогдол бүхий төсвийг баталж өгдөг. Гэхдээ жүжигчид нь өдөр бүр тоглолттой байдаг. Тэгснээрээ орлого олдог. Орлогоо зарцуулах эрх нь теартаа оногддог байна. Жүжигчид нь театртаа захирагдаж, гадуур хувьчилсан тоглолт хийдэггүй гэж туршлагаа хуваалцав. Харин манай нөхцөл түүнийг гайхшралыг улам төрүүлжээ.

Шинэ уран бүтээлийн төсөв байхгүй. Тэгэхээр өдөр бүр тоглолт байхгүй. Үзэгчид хүрээлэхгүй. Орлого орохгүй. Орсон ч тэр орлогыг улсдаа тушаах ёстой. Театрт захиран зарцуулах эрх олгодоггүй. Жүжигчид нь зав чөлөө ихтэй тул театртаа захирагдах нь бага. Тэд нар хувийн продакшины бүтээсэн кино, жүжигт чөлөөтэй тоглодог. Цагаа хэрхэн зарцуулах, орлого мөнгөө хэрхэн авах нь театр огт хамааралгүй. Энэ бүхнийг герман мэргэжилтэн олж сонссон. Театрын менежмент, маркетинг чиглэлээр хоёр өдрийн сургалт хийсэн герман мэргэжилтэн үнэхээр гайхжээ. Уран бүтээлийн төсөвгүй ажилладаг театр Монголд л байна. Хувийн юм уу гэхээр улсынх, улсынх нь юм уу гэхээр уран бүтээлийн төсөвгүй. Зах зээлд шилжсэн юм уу гэхээр, социализмийн үеийн журмаа мөрддөг. Социализмийн театр юм уу гэхээр үйл ажиллагаа нь задарсан. Ийм л нэг эрлийз, хурлийз бүтэцтэй театр байгааг германы мэргэжилтэн илчиллээ. Тэр аргаа барахдаа "Нэгэнт 100-200 хүнтэй театрыг санхүүжүүлж тоглолт хийж байгаа бол ямар нэг хэмжээгээр ашиг олох хэрэгтэй. Хэрэв чадахгүй бол бүтцийн өөрчлөлт хийж зардлаа бууруулах хэрэгтэй. Өөрт тохирсон зоригтой шийдвэр гаргаж ажиллах хэрэгтэй" гэдэг зөвлөгөөг өгөхөд хүрчээ.

Драмын театр өнгөрсөн жил " Ромео Жульетта", "Үгүйлэгдсэн хайр" гэсэн хоёр л жүжиг тавьжээ.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
gegeenee:dramiin teatr ch udahgui bhgui blh nde 2016-03-29
ЗОЧИН:Хамаг жүжигчид нь кино хошин урлаг руу гүйгээд байгаа шалтгаан нь бодлогой байхгүй төлөвлөлт ч байхгүй 2016-03-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?