ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ ХИЛ ДАМНАСАН АРИЛЖАА ХИЙХЭЭР БОЛЛОО

2018-03-30  

"Хөдөө аж ахуйн бирж" ХХК эхний ээлжинд ноолуур арилжихаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг БНХАУ болон бусад орны эцсийн хэрэглэгчдэд шууд нийлүүлэх зорилгоор “Бохай” биржтэй хамтран хил дамнасан арилжааг зохион байгуулахаар болсон байна. 

         Дэлхийн ноолуурын зах зээлийн түүхий эдийг гол бэлтгэн нийлүүлэгч нь Монгол, БНХАУ, Энэтхэг, Иран, Афганистан, ОХУ зэрэг улсууд байдаг. Манай улс 40 орчим хувийг бэлтгэн нийлүүлдэг байна. Ноолуурын түүхий эдийн үндсэн шинж чанараар Монгол, БНХАУ-ын ноолуур хамгийн сайнд тооцогддог. Тиймээс ч өмнөд хөрштэйгээ ийнхүү хамтран ажиллахаар болжээ.

Засгийн газраас баталсан “Ноолуур” хөтөлбөр нь ноолуурын боловсруулалтын түвшинг дээшлүүлэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилготой юм. Харин хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үндэсний үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгох, технологийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлнэ. Энэ чиглэлээр ХХААХҮЯ, Хөгжлийн банк хамтран ажиллах бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хөдөө аж ахуйн бирж голлох үүрэг гүйцэтгэж байна.

          Дашрамд дурдахад, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь 2017 онд 163 удаагийн спот, 1 удаагийн форвард гэрээний арилжаа зохион байгуулж, 6,955.7 тонн ноолуур, 10,887.6 тонн хонины ноос, 355.5 тонн тэмээний ноос, 1,674.1 тонн ямааны завод ноос, 1,206.7 тонн хонины завод ноос тус тус арилжжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?