БАТНОРОВ СУМЫН ЗАСАГ Г.ТАЙВАНЖАРГАЛ НУТГАА ХАМГААЛСНЫ ТӨЛӨӨ ХЭВТЭРТ ОРТОЛ ЗОДЖЭЭ

2018-03-30  

Хэнтий аймгийн Батноров сумын засаг дарга Г.Тайванжаргал нутаг усаа хамгаалж явсныхаа төлөө хэвтэрт ортлоо зодуулжээ.

Хэнтий аймгийн Батноров суманд иргэд нь гадны женжүүдтэй нийлж өнгөт чулуугаа түүх нь энгийн үздэгдэл болжээ. Харин Г.Тайванжаргал тэднийг эсэргүүцэн тэмцсэнийх нь төлөө түүнийг зодож танхайрчээ. Тэрээр нүдний хагалгаанд хүртэл ороход хүрсэн байна

Гэвч өнөөдөр түүний эрүүл мэндээрээ хохирон байж тэмцсэн тэмцлийг төр засаг, эрх мэдэлтнүүдийн хэн нь ч олж анзаарч, хэн ч ямар нэгэн шийдвэр гаргасангүй. Бүр аймгийн засаг дарга нь хүртэл таг дуугүй байгаад иргэд, олон нийт бухимдаж байна.

Энэ талаар Хэнтийн ймгийн Батноров сумын иргэн, яруу найрагч С.Шүрэнцэцэг цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрээр

"Сумыг тойроод явбал хөрсөөр нь эргүүлж нүх сүв болгосон газрууд хаа сайгүй хэдэн га-гаараа таарна. Өдрийн хоолоо олох гэж чулуу ухдаг иргэдийн ул мөр энэ үйлдлээс болж сүүлийн хэдэн жил ган тасархаа больсон. Чулуу чинь тэнгэрээс хөрсөнд чийг татдаг, хадгалдаг ганц судас нь гэдэг биз дээ... Тэгвэл эх нутгаа хөрсөөр нь эргүүлэн байж, тэнгэр газрын амь тасдан чулуу түүж хоногийн хоолоо залгуулдаг иргэд, тэдний түүсэн чулууг худалдан авч хилээр гаргадаг, олны дунд аль хэдийн "чулууны босс" нэртэй болсон эх орноо цөлмөгсөдтэй хийдэг тооцоо, хүлээлгэдэг хариуцлага гэж төрийн болон хууль хяналтын байгууллага алинд нь ч байдаггүй л юм байхдаа... Магадгүй энэ чулууны наймаа бас нэгэн сүлжээ болоод бүгдээрээ орооцолдчихсон уу... Арга хэмжээ авдаг эрхтэн тушаалтан хайрлаж хайхардаг хүн байдаггүй юм бол байгаль дэлхий өөрийгөө хамгаалах л байх даа хөөрхий..."

хэмээн харамсангуй бичжээ. Мөн тэрээр  Чулуу наймаалж хөлжигсөд танаа...хэмээн хаяглаж Алаг чулууны шивнээ нэртэй цуврал шүлэг хүртэл тэрлэжээ.

АЛАГ ЧУЛУУНЫ ШИВНЭЭ

Талын Монголын хөрсөнд чулуу биеийг олсон би
Таван зоосны өртгөөр хил давж нүүсэн бид
Тавилан заяандаа гомдож нутгаа санаад уйлдаг би
Тал бүрээсээ өөлүүлж тансгийн зэрэгт багтсан бид.

Эх нутгаа чимж энгэрт нь ээл болсон
Эцэг тэнгэрээ шимж хөрсөнд чийг татсан
Энгэр газарт эрхэлж цэцгэнд нь сүү болсон
Эрт галавын цагаас хүүхдийн тоглоом байсан.

Би уг нь Монгол чулуу
Бэл дагасан хүн чулуу
Нутгаа санадаг амьд чулуу
Нулимсгүй уйлдаг алаг чулуу.

Эх нутагтаа дэндүү эрх өссөн
Энэ газар би дэндүү их зовсон
Элэг бөөрөө нүхлүүлж энгэрийн чимэг ч болсон
Иртэй мэсэнд ч өртөж хэлбэр галбираа ч сольсон.

Алттай нийлж сондор ч болсон
Амттанд багтаж ширээ ч чимсэн
Ар өврөөсөө өөлүүлж ч үзсэн
Гар дамжин тэнэж ч явсан.

Голоор минь хэд хуваалаа ч нутгаа л санадаг
Гоё гоёын тэргүүн байлаа ч нугаа л үгүйлдэг
Салхитай нь эрхэлж өссөн сайхан Монголдоо
Санаа байгаад ч би гүйгээд очиж чадах биш дээ.

Би уг нь Монгол чулуу
Бэл дагасан хүн чулуу
Нутгаа санадаг амьд чулуу
Нулимсгүй уйлдаг алаг чулуу.

Чулуу бол газрын чийгийг хадгалж байдаг учраас чулуу түүх нь ган болох эсрдэл дагуулдаг гэж эрдэмтэн судлаачид онцолсон байдаг юм. Тиймээс нутгийнхаа чулууг түүж харийнханд арилжиж байгаа энэ "чулууны бизнест" цэг тавих болсныг энэ хэрэг сануулж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
анхаар:мэдээлэл нь эмзэглэмээр ч өгсөн гарчигаа эргэж хармаар юм .зодуулсан хүн нь хүн зодсон мэтээр харагдлаа 2018-04-02
Зочин:Зодуулсан гэж бичээч. 2018-04-03
BIKBDON:Могойн минь миний сайхан өдөр МИНИЙ би дуудагдсан Хосе Луис Зээлийн компани нь бодит, жинхэнэ Зээлийн компани байшин худалдан авах зээл авсан хэрхэн гэрчлэл, би маш их аз жаргалтай өнөөдөр би БА Бурхан ЭЗЭНийг магтан дуулагтун Хосе Луис Зээлийн компани .website, HTTPS: //www.joseluisloans.com, эсвэл тэднийг и-мэйл (joseluisloans@gmail.com)   Миний нэр Момолгиа компаниас ирсэн Баярмаа нь сүүлийн 5 сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж, байшин худалдан авахаар ирсэн. Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэн шиг, би Email тэдэнтэй хамт хэрэглэнэ: вэб сайт (https://www.joseluisloans.com/) эсвэл би итгэж хэзээ ч тэднийг (joseluisloans@gmail.com) и-мэйл Харин би хичээж, миний хамгийн гайхсан би авсан 24 цагийн дотор зээл, би аз жаргалтай, баян болсон гэдэгт итгэж чадаагүй, ийм зээлийг би Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Би тэдэнд вэбсайтаар зочлох хэрэгтэй байгаа хүмүүст зөвлөгөө өгнө үү (https://www.joseluisloans.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно. Өнөөдөр тэдэнтэй холбоо бариарай (https://www.joseluisloans.com), тэдний зээлийг авах болно, тэдний жинхэнэ зээлийн саналыг jose luis зээлийн компанийг адислах болно.  JOSE LUIS зээлтэй холбоо барина уу. Учир нь би энэ компанид стрессгүйгээр зээлээ амжилттай аваарай. Тэдний вэбсайт (https://www.joseluisloans.com) эсвэл тэдэн рүү и-мэйл бичээрэй (joseluisloans@gmail.com) 2018-04-12
Mrs Liya.:Hello Guys, Энэ бол амьдрал цаг хугацааны өөрчлөлт юм !! Би энэ хоосон ATM картны талаар сонсож байсан бөгөөд би эргэлзэж байгаадаа төдийлөн сонирхдоггүй байсан. Одоог хүртэл би Rick HE хэмээх хакерыг олж мэдсэн нь түүний хийж байгаа зүйлд үнэхээр сайн, тэр Бурханыг илгээсэн юм. Хэрвээ ажил гүйлгээ хийдэг байсан Хоосон Акаунт Картын талаар би асуусан, тэр ч байтугай надад хэлж байсан, мөн түүний картыг программчлан санамсаргүйгээр мөнгө хасах хөтөлбөрийг программчлан, ямар ч төрлийн үнэгүй онлайн худалдан авалтад ашиглаж болно гэдгийг асуусан. Энэ нь гайхалтай байсан бөгөөд би эргэлзэж байсан. Дараа нь би үүнийг туршиж үзээд картыг асууж, нөхцөлийг нь зөвшөөрөв. залбирч, энэ нь заль мэх биш гэж найдаж байсан. Би хоосон КАРА хэрэглэсэн бөгөөд амжилттай болсон. Би өдөрт 8000 до****аас багагүй мөнгө хөөцөлдөх КАРК ид шидийн ажил хийж байсан бөгөөд би одоо баян, алдартай болсон. Тэр миний түүхийг өөрчилсөн учраас би Рикт талархаж байна. Карт нь бүх улс оронд маш сайн ажилладаг. *** rickatmcardoffer@gmail.com хаягаар холбоо барина уу 2018-04-17
William:Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 до****аар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com 2022-10-24
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?