ГЕРЕФОРД ҮҮЛДРИЙН ҮХРИЙН ЭРЧИМЖСЭН АЖ АХУЙ "ГАЗАР АГРО" ХХК -ТАЙ МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

2018-04-05  
Герефорд үүлдрийн үхрийн эрчимжсэн аж ахуй

“Газар-Агро” ХХК-нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Баруунбүрэн сумын нутагт махны чиглэлийн үхрийн аж ахуйг эрчимжсэн технологийн дагуу эрхлэх дэд бүтцийг бий болгон, ОХУ-аас “Герефорд” үүлдрийн бух, үнээг импортлон оруулан цэврээр нь үржүүлэн нутагшуулж байна. 
Малын удмын сангийн үндэсний төв нь тус компанитай малын үржүүлэг, биотехнологийн чиглэлээр хамтран ажиллах гэрээг байгуулан 2 дахь жилдээ ажиллаж байна. 
2017 онд тус компаны цэвэр үүлдрийн 11 бухнаас үр үйлдвэрлэх ажлыг явуулын лабораториор гүйцэтгэн 12,0 мянган тун үрийг гүн хөлдөөн генийн санд технологийн дагуу хадгалж байна. 
Энэ жилийн тухайд тус компаниас тавьсан хүсэлтийн дагуу үнээнд хээлийн шалгалт хийж, зохиомол хээлтүүлгийн үр дүнг тооцох, компаны мал аж ахуйн салбарын ажиллагсад, мэргэжилтнүүдэд зохиомол хээлтүүлэг хийх  техник ажиллагаа,  нөхөн үржихүйн эрхтний бүтэц, үйл ажиллагаа, төллөх үеийн эмгэг, бух, хээлтэй үнээний арчилгаа, маллагааны технологийн чиглэлээр мэдлэг, дадлага олгох сургалтыг зохион байгуулах ажлаар төвийн мэргэжилтнүүд ажиллаад ирлээ.

LMeIhtIcs9eUAef.jpg

2017 онд хээлтүүлсэн үнээний 80.4% нь хээл авсан байгаа нь тус компанид малын үржүүлэг, хээлтүүлгийн ажлыг мэргэжлийн түвшинд зохион байгуулсны үр дүн бөгөөд мөн Сайханаа, Хангай хочтой бухнаас үйлдвэрлэсэн үрээр 80 толгой үнээнд хээлтүүлэг хийж, эхний төлийг хүлээн авснаар бид дотооддоо үйлдвэрлэсэн үрийн чанарыг баталгаажуулан, ашиглах боломжтойг нотоллоо.

293NnzSELwVxaJ3.jpg5wFSby2tQdkojWh.jpg

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?