ХХААХҮ-ИЙН САЙД Б.БАТЗОРИГ: МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН ҮЙЛДВЭРЛЭЛД СУУРИЛАН, ЭКСПОРТЫН ЧИГ БАРИМЖААТАЙ ХӨГЖИНӨ

2018-04-13  

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын зарим гишүүд өнөөдөр (2018.04.12) БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотод ажиллаж байна. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад айлчилж буй айлчлалын бүрэлдэхүүн Баяннуур хотод ажиллах үеэрээ хотын хурлын төлөөлөгчидтэй уулзаж, харилцан санал солилцсон юм.

ӨМӨЗО-ны баруун хэсэгт байрладаг Баяннуур хот нь Монгол Улстай 396 км орчим хилийн шугамаар хиллэдэг, 1.7 сая хүн амтай, долоон хошуу, дүүрэгтэй аж. Хөдөө аж ахуйг түлхүү хөгжүүлдэг, хотын голоор урсдаг Шар мөрний усыг түшиглэсэн Ази тивийн хамгийн том байгалийн урсацтай усжуулалтын бүс, амуу, хүнсний тос үйлдвэрлэх, байгалийн хүнсний түүхий эд, соргүй ноолуур самнах, наран цэцгийн үр, усгүйжүүлсэн хүнсний ногоо тариалах сууринтай юм байна.    

  

Органик ХАА-н бүтээгдэхүүнээ 80 гаруй улс, бүс нутагт экспортолдог байна. Экспортын өртөг нь ӨМӨЗО-нд 9 жил дараалан тэргүүлжээ. Баяннуур хот нь Монгол Улстай холбох чухал зам тээврийн уулзвар, БНХАУ-ын “Арван хөндлөн, Арван гулд” ерөнхийлсөн зам тээврийн сүлжээний уулзвар бөгөөд Бээжин-Түвдийн хурдны зам, Бээжин-Шинжаан хурдны зам, Бугат-Ланжөүны төмөр замаар зүүн барууныг холбож, Үндэсний 242 улсын авто зам нь Ганцмод боомтоор өмнө орны Фан Чэнган далайн гарамтай шууд холбогддог  “Бүс ба зам”-ын чухал цэг, хойд хилийг нээлттэй хөгжүүлэхэд чухал түлхэц хот юм байна.

Төлөөлөгчид Баяннуур хотын орчин үеийн хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн танхимаар зочиллоо. Тус үзэсгэлэнгийн танхим нийт 8000 м2 талбайтай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, технологийн орчин үеийн хөгжлийг илтгэх зүйлсийг дэлгэн харуулсан.

Мөн айлчлалын бүрэлдэхүүн “Цо Юань Хун Бо Хүнс” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг компани нь мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаадад худалдаалдаг, шинжлэх ухааны судалгаанд суурилсан мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлд суурилан экспортын чиг баримжаатай хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлэхэд үр ашигтай шинэ технологийг нэвтрүүлэхэд хөрш орны туршлагаас судалж байгаагаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг энэ үеэр онцолсон.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?