ХОЁР УЛС ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ИЖ БҮРЭН ТҮНШИЛНЭ

2018-04-13  

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй айлчлал өчигдөр/2018.04.11/ Монгол, Хятадын бизнес форумаар үргэлжиллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх форумын нээлтэд оролцож, үг хэлэхдээ хоёр орны эдийн засгийн харилцааг улам гүнзгийрүүлж, нэмүү өртөг шингэсэн, хөдөө аж ахуйн гаралтай, органик хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байгаагаа онцолцсон юм. 

Бээжин хотноо болсон форумын үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид 4,6 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий 36 гэрээ, хэлцэл байгуулсан.. Ингэснээр хоёр орны аж ахуйн нэгжүүд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, байгаль орчин, уул уурхай, аялал жуулчлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. Монгол, Хятадын бизнес форумын үеэр “Хүнс, хөдөө аж ахуйн салбар, хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаан болсон. Салбар хуралдаанд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, хөгжлийн зорилт, хамтын ажиллагаа”-ны талаар илтгэл танилцуулсан юм. Тэрбээр, “Энэхүү айлчлалын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хоёр улс хамтын ажиллагаагаа батжин бэхжүүлж, иж бүрэн түншлэлийн хэмжээнд ажиллахаар харилцан тохиролцлоо” гэдгийг цохон тэмдэглэлээ.

Монголын ХХААХҮЯ, Хятадын Худалдааны яамтай жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, мэдээлэл солилцох, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх талаар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Мөн Монгол Улсад махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих, технологийн шинэчлэл хийх төслийн арилжааны гэрээнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, БНХАУ-ын Машин механизм, аж үйлдвэрийн корпораци (Sinoconst)-ийн удирдлага гарын үсэг зурлаа.  Түүнчлэн Монголын “Мах мийт” ХХК нь БНХАУ-ын “Анхуй Хуа Анфен Индастриал ХХК”-тай мах боловсруулах, мах нядлах үйлдвэр хамтран барих тухай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гэрээ, Монголын Мах Импекс ХК нь “China certification and inspection group”-тэй Мах, махан бүтээгдэхүүн, тэжээл, боловсруулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг тус тус үзэглэлээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
15 АЙМГИЙН 99 СУМ, ДҮҮРГИЙН 6 САЯ ТОЛГОЙ МАЛЫГ ДАРХЛААЖУУЛНА
ХХААХҮ-ИЙН САЙД Б.БАТЗОРИГ: МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН ҮЙЛДВЭРЛЭЛД СУУРИЛАН, ЭКСПОРТЫН ЧИГ БАРИМЖААТАЙ ХӨГЖИНӨ
“МАХ, СҮҮНИЙ АНХДУГААР АЯН”-Ы ХҮРЭЭНД МАХНЫ БОРЛУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
ГЕРЕФОРД ҮҮЛДРИЙН ҮХРИЙН ЭРЧИМЖСЭН АЖ АХУЙ "ГАЗАР АГРО" ХХК -ТАЙ МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
ХХААХҮ-ИЙН САЙД Б.БАТЗОРИГ: ГАЗАР ТАРИАЛАНГ ТОГТВОРТОЙ ХӨГЖҮҮЛЭХЭД ЗОРИМОГ ШИЙДВЭР ГАРГАЖ, ТОМООХОН АЛХМУУДЫГ ХИЙНЭ
ХХААХҮ-ИЙН САЙД Б.БАТЗОРИГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА
ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ ХИЛ ДАМНАСАН АРИЛЖАА ХИЙХЭЭР БОЛЛОО
16 АЖ АХУЙН НЭГЖИЙН АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ
ХХААХҮ-ИЙН САЙД Б.БАТЗОРИГ УВС АЙМГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ТУЛГАМДСАН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
ХХААХҮ-ИЙН САЙД Б.БАТЗОРИГ ХОВД АЙМГИЙН ЭРДЭНЭБҮРЭН СУМАНД АЖИЛЛАЛАА
Шинэ мэдээ
Санал асуулга
ТҮГЖРЭЛИЙГ СААРУУЛАХ ЗОРИЛГООР АВТОМАШИНЫ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТАД ИРЭХ САРЫН 15-НААС АРАВДУГААР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА. ТА АЛЬ ХУВИЛБАРЫГ ДЭМЖИХ ВЭ?