Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

МОНГОЛЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ

2016-03-30  

Цагдаагийн бие бүрэлдэхүүн гэмт хэрэгтэй тэмцдэг. Хүнд хэцүү нөхцөлд ажилладаг. Ард иргэдээ гэмт хэргээс, гэмт хэрэгтнээс ямагт сэргийлдэг. Үүнд нь талархалтай байдгаа, дуулгая. Гэхдээ сүүлийн үед цагдаагийн байгууллагын удирдах дарга нар захиалгаар үйлчилдэг болсон тухай таагүй мэдээ цацагдаж эхэллээ. УИХ-ын дарга ингэж хэлэхэд хүрсэн нь нийгмийг тодорхой хэмжээгээр цочоолоо. Энэ үйл явцтай давхцаад, иргэн Түвшинжаргал гэгч эмэгтэйг баривчлахад цагдаагийн байгууллагын дарга Чингис гар бие оролцжээ гэж нийгэм хардаж эхэллээ.

Үйл явцыг эргэж харвал, дээрээс чиг үүрэг авсан байх магадлалтай. Ингэж үзэх хэсэг ч бий болжээ. Тэгээд ч түүний хэвлэлд өгсөн ярилцлага ингэж хардах эх үүсвэр тавьжээ. Мэдээж генерал ч гэсэн үүрэг даалгавар өгвөл, биелүүлж таараа. Энэ бол цэргийн амьдрал.

Гэхдээ л дарга хүн шат дарааллаа сайн мэдмээрсэн. Ядаж хэлэх үгээ цэнэмээр санагдсанаа нуугаад яах вэ. Удирдах хүн яагаад, шууд өөр лүүгээ галын цэгийг татах үг хэлэв? Яагаад, өмнөх дарга нарын адил зангараг зааж " Хэрэг явдлыг судалж үзье. Одоохондоо мэдээлэл аваагүй байна. Ямар нэгэн эндүүрэл гарсан байхыг үгүйсгэхгүй" гээд эвтэйхэн хэлж чадахгүй байна вэ? гэж эргэцүүлэх хүн олон. Хөхүүл эмэгтэйг баривчилсны дараа шуугиад эхэлмэгц, "Надад нэг настай хөхүүл хүүхэдтэй эмэгтэй гэж мэдээлээгүй" гэж хэвлэлд ярилцлага өгсөн нь байдлыг шууд хурцатгасан.

Өөрөө захиалагч биш байлаа гэтэл шууд оролцоотой гэдгээ илчилсэн үйлдэл боллоо гэж ажиглагчид дүгнэж байна. Гэмт хэрэгтэй тэмцэх нь зөв. Гэхдээ хуулийн хүрээнд ажиллах ёстой юм биш үү. Монголын хуульд "Нялх хүүхэдтэй буюу, хоёр нас хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйг хорьж болохгүй" гэсэн заалт байдаг тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү сануулж байна.

Монголын Цагдаагийн байгууллага бас хууль зөрчжээ. Тушаал, хууль хоёрын аль нь дээрээ байдаг юм бэ?

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Uls turchidiin gar hul tsagdaagiin baiguul**** bolohoor bidniig hen hamga**** yum be hend itgeh bolj bnaa 2016-03-30
Зочин:ЦБ нь гэмт хэрэгтэй тэмцэх.нийгмийн хэв журам хамга**** үндсэн чиг үүрэгтэй боловч сүүлийн үед татварын байцаагчийн чиг үүргийг давхар хэрэгжүүлдэг болсон мэт.татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэх мэт. 2016-03-30
нийтлэлч биш:удирдах дарга яагаад өөрлүүгээ галын цэг дуудав ,,,,,,ХУЦДАГ ХАЛТАР ВЭ.Тэгээд би мэдэхгүй гээд бусад рууга чихэхүү.,,.Өмнөх дарга нарынхаа адил зангараг зааж ,,,Ямар нэгэн эндүүрэл гасан байж магадгүй судалж үзье ,,,гээд эвтэйхэн хэлчихгүй, гэнээ.ХӨӨЕ энхбатаа.наадуул чинь эндүүрдэг,андуурдаг тэнэгүүд биш ,,,.ядаж хэдэх үгээ цэнэмээр ч гэх шиг.Харин чи бичих үгээ цэнэмээр юмаа.Нийтлэлч гээд байгаа.Яанаа яанаа яанаа. 2016-03-30
999:Энэ төрд идэж уусан ч хэмжээтэй төгс биш юмаа гэхэд үнэнчдүү ажиллах хүн алга уу арга ядаад л ийм юм бичиж сууна даа хөөрхий 2016-03-31
хөнхөр:Хөхүүл эмэгтэйг хорьж болохгүй ганцхан тохиолдол ЭБШХийн 68.9 дэхь хэсэгт хүндэвтэр гэмт хэрэгт хорьж болохгүй гэсэн л байгаа. Түүнээс Түвшинжаргал онц хүнд гэмт хэржгт шалгагдаж байгаа тул ямар ч саадгүй хоригдоно. 2016-03-31
хүн:хариуц****а хүлээж зайлах хэрэгтэй ш дэ.1,3 настай хүүхдийг 3 настай гэж бичсэн мөрдөн байцаагчийг яг одоо зайлуулах ёстой. тэрийг дэмжсэн прокурор баталсан шүүгч ч гэсэн. 2016-03-31
Gaihaj bna:tsagdaagiin teer deer bgaa darga barivchlagdaj bgaa hun buriin medeelliig avaad suudaggui. Tegeheer ene uls turiin zahialgat, tusgailsan, hucheer zohion burduulj bui gemt hereg yum bish beez 2016-03-31
irgen:Tsagdaa nar tsagiin nz shuu. 2016-04-01
Зочид:Тэр Хенхер гэдэг хуний соммент арай л биш бна шуу ...Дэлхий даяар хехуул хуухэдтэй эмэгтэй хунийг хорих эрх байдаггуй юм. ...Яасан хуйтэн сэтгэлтэй Эр вэ? Чи мал нохой ч ингэж харьцдаггуй юм. Эсвэл чи м****ас дор амьтанаас терсен юм уу?...,,.Монгол Улсад бугд л нэг хууль баталж хууль ярьсан улсууд ямар хуультай ямар хуулиа сахиж мэдэхгуй байгаа Тер , цагдаагийнхан ийм байхад гэмт хэрэг еселгуй яадгын ....бугдээрээ ухэж далд орог тэр З.Энхболд ,цагдаагийнхан энэ тэр Иш чааваас даа яаж Ард тумний емне хууль ярьж чадаж бнаа . Иймэрхуу байгаа юм чинь олон хунийг л хэлмэгдуулдэг л бх даа 2016-04-01
chagdar:Ene chinges zahialga avchee bargiin huniig barihad ter dargad iltgeh albagui henii huniig barij ve gedegt l bainaa daa hel am tatlahgui bol helmegdeh um bna chingeltein tsagdaa hereg hiigeegui huniig hereh hucheer huleelgeh gej 2-uul huch havsran 2-3tsag zodson darga ni tsergee umoorch 2saya ₮ ugoe gesen bichleg garsan tsagdaa hun dairch allaa negniigee zodloo allaa avliga avlaa hudal helj barilchilj prokuroryg argalj hugatsa sungalaa l gedeg Chinges guai uuroo hudlaa heleed suuj l baidag ingeed suugaad l baih uu hariuts**** gej baihgui hereg uu eronhii saidyn garyn hun gedeg unn bolloo chuu 2016-04-01
Zochin:Tulga zugeer l ****lguulchaach 2016-04-01
Ээж.:Хөнхөр гэж сайхан дурак байнаа. 2016-04-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?