ХАВРЫН ТАРИАЛАЛТ 41 ХУВЬТАЙ БАЙНА

2018-05-23  

2018 онд улсын хэмжээнд

408.9 мянган га-д үр тариа (үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай), 

15.5 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 

32.0  мянган га-д тэжээлийн таримал,

41.9 мянган га-д тосны ургамал,

6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийт 513.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөжээ.

Одоогийн байдлаар хаврын тариалалт 41 хувьтай байна.  Засгийн газрын шийдвэрийн дагуу импортын элит үрийн худалдах үнэ тонн тутамдаа 660 мянган төгрөг, 1 дүгээр үржүүлгийн үрийг 620 мянган төгрөг, дотоодын ургацаас нөөц бүрдүүлсэн сортын үрийг 570 мянган төгрөгөөр тус тус тогтоож, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-аар дамжуулан олгож байна. Одоогоор 560 аж ахуйн нэгж, иргэнд 27.8 мянган тонн буудайн үрийг Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн тариаланчдад 10 хувийн, бусдад нь 30 хувийн урьдчилгаатай олгожээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?