Гуравдугаар сарын 26-нд эхэлсэн Дэлхийн цирк Монголд тоглолт танхим дүүрэн үзэгчтэй долоо хоногийн турш үргэлжлэлээ. Тэгвэл үзэгчдийн хүсэлтээр дахин долоо хоног сунгаж, 4 дүгээр сарын 10 нд өндөрлөхөөр болсон бөгөөд ажлын өдрүүдэд 19 цагт, амралтын 11, 15, 19 цагуудад үзэгчдийн хүртээл болох юм байна. Энэхүү тоглолтод АНУ, БНАСАУ, Франц, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украйн, Вьетнам, Узбекстан, Казахстан зэрэг 15 орны 60 гаруй жүжигчин оролцож байна. Мөн арслан, сармагчин, лам гөрөөс, одой морьд, сургуультай ноход зэрэг амьтдын үзүүлбэртэй.
А.САЯН