Биднийг бага байхад үргэлж гардаг байсан хүүхэлдэйн киноны гол баатрууд болох Винни-Пух, Заяц болон Волк, Леопольд муур, Лиса, Ежик зарааг та бүхэн санаж байгаа болов уу. Энэ бол Зөвлөлтийн уран бүтээлчид, зохиолчдын бүтээл. Харин социализмын үед манайхан "Боролдойн цаг" гээд хүүхдийн нас, хүмүүжилд тохирсон хүүхэлдэйн кинонуудыг бүтээн үзүүлдэг байлаа. Одоо харин энэ чиглэлээр хэр түвшинд очоод байгааг сайн мэдэхгүй байна.
ОХУ-д гурван жил суралцах хугацаандаа хааяа нэг цаг гарвал ТВ үзнэ. Бага насны хүүхэдтэй болохоор ТВ-ээр гарч буй хүүхэлдэйн киног хүссэн хүсээгүй харах хэрэгтэй болдог. Тэгтэл надад нэг зүйл тун содон харагдав. Оросууд сүүлийн үед барууны ялангуяа "Walt disney"-д үйлдвэрлэсэн англи хэл бүхий хүүхдийн киног ТВ-ээр гаргаж байгаа. Гэтэл оросын бүх ТВ-үүд нь эдгээр гадаадын хүүхэлдэйн киног зөвхөн орос орчуулгатай гаргаж байна. Тэр ч бүү хэл киноны дундуур явдаг дуу, шүлгийг нь оросоор орчуулж, дуу оруулагчид нь оросоор дуулах юм.
Манайд гадаадын хүүхдийн киног дууг нь байг гэхэд бүтэн орчуулдаг, тэр кино нь хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг зэргийг хянаж, шалгадаг байгууллага бий болов уу. Боловсролын бодлого тодорхойлдог яаман дээр нь гаж шашинтай хүүхэн суусан байна гэж баахан шуугиж байгаад огцруулах шиг боллоо. Асар олон ТВ-үүд нь олдсон кино бүрээ хамаагүй гаргаад байгаа санагдах юм. Ердийн киног түмэн алдаатай орчуулдаг орчуулагч нар нь хүүхдийн киног ямар болгодог бол гэж хааяа бодогдох юм.
Р. ЭНХБОЛД