Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

2016 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛИЙН ЧИМЭЭ НААШИЛСААР...

2016-04-05  

Энэ удаагийн сонгууль онцлогтой. Түүний нэг онцлог бол сонгуулийн шинэчилсэн хууль. Жижиг нам болон шинэ нэр дэвшигч сонгуулийн шинэ хуулиар сонгогдох магадлал байхгүй. Ийм шүүмжлэлийг дагуулаад удаж байна. Бас хар машинаар тоолно. Шаардлагатай гэж үзвэл, 50%-ийг нь гараар давхар тоолохоор хуульд заасан. Одоо үүнийг өөрчлөхөөсөө өнгөрсөн. Шуугиж бол болно. Сонгуулийн шинэчилсэн хууль нь, том намуудад үйлчлэх давуу талтай ч, сонгуульд ялалтыг бас амлахгүй байх талтай гэж ажиглагчид үзэж байна. Аливаа юм сайн, муу хоёр талтай.

Муу тал нь жижиг нам санал авах, шинэ нэр дэвшигч сонгогдохгүй магадлалтай. Сайн тал нь жижиг намууд нийлж, ТОМ НАМААС Ч ТОМ ЭВСЭЛ үүсэх талтай. Тэгвэл энэ эвсэл бий болох суурь нь тавигджээ. Зүгээр ч нэг гудамжны хэдэн хүн нийлэхгүй, Ганбаатар, Уянга, Даваасүрэн нарын гишүүд туг болон орох хандлагатай гэж ажиглагчид явцыг урьдчилан дүгнэж байна. Дороо олон жижиг намыг нэгтгэх үйл явц нэгэнт эхэлжээ. Харин удирдагч нь, ХЭН байх вэ? гэдэг асуудал тулгарахыг үгүйсгэхгүй. Энэ асуудлаа шийдчихвэл, эвсэл хөдлөх бүрэн боломжтой ажээ.

Ядаж байхад, хоёр нам бие биентэйгээ "уралцаад" байдаг. Чи идсэн, та нар өрөнд оруулсан гэж бие биенээ чичлэхээс хэтрэхгүй болжээ. АН дотроо хагарч эхэллээ. Энэ "зодоондоо" АН-аас дэвшсэн ерөнхийлөгчийгөө татан орууллаа. Том намын "зодоон" хүрээгээ улам бүр тэлсээр, хүчин мөхөстсөөр байх зуур жижиг намууд нэгдэж, хүчээ зузаатгасаар байна. Сонгуульд, тийм ч олон субьект оролцохгүй гэж дүгнэх болжээ. Товчхон зураглавал : 

НЭГ. АРДЧИЛСАН НАМ.

Дангаараа оролцох боломжтой. Гэхдээ АН+ИЗНН хувилбар давамгайлж болох

ХОЁР. МОНГОЛ АРДЫН НАМ

Дангаараа ч оролцох боломжтой. МАН+МАХН гэсэн хувилбарыг хүлээж байгаа.

ГУРАВ. МАХН.

Дангаараа орох, МАХН+МАН, мөн МАХН+ЭВСЭЛ ч гэсэн хувилбартай.

ДӨРӨВ. ГУРАВ ДАХЬ ХҮЧНИЙ ИХ ЭВСЭЛ.

Бүх жижиг нам, хөдөлгөөн эвсэх хувилбартай. Бие даасан гишүүдийг урвуулна.

ТАВ.  МҮАН + ЭХ ОРОН.

Энхсайхан+Эрдэнэбат гэсэн мартагдсан хослол.

Зургаа. АРД ТҮМНЭЭ ХАЙРЛАЯ буюу Гүндалайн нам.

Ийм л зургаан субьект сонгуульд оролцох болов уу гэсэн санааг судлаачид хуваалцах болжээ. Сүүлийн 2 нь тоглолтод ямар ч нөлөө үзүүлэхгүй. Харин эхний дөрвийн дунд жинхэнэ "тулаан" өрнөнө гэж улс төр судлаачид дүгнэж эхэллээ.

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zaya:heree hereeniihee hariig harsaar btal hugjihgvi ulam hoish uharsaar 2016-04-05
evy:4 jil ewtei bsnaa songuuli duhsun chn bugd sain blkod dairchihiimaa 2016-04-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?