НЬЮ ЙОРК ХОТЫН КАРНЕГИЙН ТАНХИМД ДУУЧИН К.НОМИНЖИН ДУУЛЖЭЭ

2016-04-10  

Энэ бол Монголын дуучин К.Номинжингийн тус танхимд дуулсан 2 дахь удаагийн тохиолдол гэнэ. Түүнийг алдарт Тина Кристофер өөрөө нэр заан урьсан бөгөөд, Герман, Голланд, Англи, Австралийн хор дуучдын хамт дуулсан байна. К.Номинжин одоогоос 2 жилийн өмнө 2014 онд Карнегийн танхимд анх ая дуугаа өргөсөн түүхтэй. Америкийн алдарт хөгжмийн зохиолч Кристоферийн хоёр дахь цомог 2014 онд хэвлэгдсэн бөгөөд, энэ цомогт дуучин К.Номинжингийн "Нарны элчинд цас хайлна" дуу багтсан байна. Энэ дууг монгол хэлээр дуулснаар нь оруулсан гэж зохион байгуулагчид мэдэгдэж байна.

К.Номинжингийн хувьд, санскрит, япон, хятад, перс хэлээр дуу дуулсан байна. Санкрит хэлээр мөргөлийн тухай, япон хэлээр хүмүүний амьдралын тухай, хятад хэлээр залуу нас болон өтлөх насны тухай, перс хэлээр гүн ухааны сэдэвтэй дуу дуулсан байна. К.Номинжин одоогоор 15 оронд ганцаарчилсан тоглолтоо хийж, 70 мянган үзэгчийн өмнө дуулсан нь түүний дээд амжилт  гэж хэлж байна. 1989 онд төрсөн дуучин К.Номинжингийн багш нь Рожер Лав юм байна. 2003 оноос эхлэн 14 настайгаасаа эхлэн дуулах урлагаар хичээллэж эхэлсэн түүхтэй.

К.Номинжин нь Орос (Иркутск), АНУ (Лос Анжелос, Сан франциско, Денвер, Чикаго, Вашингтон), Турк, Энэтхэг, Карибийн тэнгис, Сингапур, Өмнөд Солонгос, Франц, Мексик, Япон, Хятад, Гонг Конг, Тайван, Тайланд оронд аялан тоглолт хийсэн.

Түүнийг Нью Йоркод урьсан хөгжмийн зохиолч Тина Кристофер бол Калифорнид төрсөн хятад гаралтай Америк хөгжмийн зохиолч. Хөгжмийн боловсролоо Англид эзэмшсэн. Киноны болон, рекламын дуу, телевиз, дуу бичлэгийн ертөнцөд нөлөөтэй болсон нэгэн. Түүнтэй Apple, Nokia, Disney, Guess зэрэг дэлхийд алдар нэр нь түгсэн компаниуд хамтран ажилладаг.

2007 онд G A N G хөгжмийн наадмаас хоёр бүтээлээрээ дээд шагнал хүртэж, өөрөө "Оны шилдэг залуу хөгжмийн зохиолч" болж байжээ. Энэ алдартай хөгжмийн зохиолч, продюсертой Монголын дуучин К.Номинжин хамтран ажиллаж, Монгол дуугаа дэлхийн хөгжмийн ертөнцөд цуурайтуулж байна.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗАЯА:ЯМАР МУНДАГ ЮМ БЭ. УРАН БҮТЭЭЛИЙН УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ 2016-04-10
Тунгалаг :Амжилт хүсье 2016-04-10
гэрэлт-од:баяр хүргье мундаг охин шүү 2016-04-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?