Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

2016 ОНД “АРДЧИЛСАН МАЛ” ҮЗЭХЭЭР САЯ ЖУУЛЧИН ИРЭХ ҮҮ?

2016-04-12  

Хавар болохтой зэрэгцээд аялал жуулчлалын яриа хөөрөө эхэлдэг. Харин энэ жилийн хувьд хаа сайгүй жагсаал цуглаан, улс төрчид, намуудын толхилцооноос хаврын их ажлуудын сэдэв улстөрийн бужигнааны тоосонд булагдаж орхигдлоо. Хаврын тариалалтаа хэрүүлээр эхэлснээс яригдаж байгаа сэдэв улс төрөөс өөр одоохондоо алга. Унасан уул уурхай, орхигдсон аялал жуулчлалын асуудлууд хаа явна?

Энэ жил манай улс нэг сая жуулчин хүлээн авна хэмээн өөдрөг сайхан төлөвлөсөн. Нийслэлээ “Найрсаг Улаанбаатар” хэмээн өргөмжилж аялал жуулчлалд ээлтэй байхаар цэцэг ногоо хүртэл тарьсан. Харин өнөөгийн байдлаар хаа сайгүй жагсаал цуглаан хийж, уриа лоозон хашгирсан, өдөр бүхэн хэвлэлүүдээр нь цагдаа хүчнийхэн нь сүрийг үзүүлэн хүүхэдтэй эмэгтэйчүүдийг хүртэл баривчилж байгаа дүр зурагтай хотод ямар жуулчин ирэх бол.

Монгол Улс 2014 онд 392000 жуулчин, 2013 онд 417000 жуулчин хүлээн авчээ. Энэ тооноосоо харж байгаад л 2016 он гэхэд нэг сая жуулчин, 2020 он гэхэд жилдээ 2 сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлсэн нь тодорхой. Сайхан зорилт дэвшүүлэх амархан ч түүндээ хүрэх хөрс суурийг нь тавихгүй бол хий хоосон мөрөөдөл төдий. 

Хонконгод болсон эдийн засгийн чуулган дээр Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь ардчилсан малтай гайхалтай орон гэдгээ зарлалаа. Дэлхийн анхны ардчилсан малыг үзэхээр ирэх жуулчид харин хэр олон байх юм бол? 

Өнгөрсөн жилийн тоон мэдээгээр манай улсад ирсэн жуулчдын ихэнх буюу 18500 нь БНХАУ-ын иргэд байжээ. Өмнөд хөршийн иргэдийн хэд нь манай улсад аялж жуулчлах зорилгоор ирж, хэчнээн хэмжээний орлого оруулдаг вэ? Үүнд ямар ч хүн төвөггүй хариулаад өгөх биз. Зочны ёсоор ирж жуулчлалын салбарт жаал орлогыг нь оруулдаг Өрнөдийн жуулчид жуулчлалын салбарын тоо баримтаас харахад буурч харин Энэтхэг, Солонгос, Вьетнам, Филлипин зэрэг орноос ирэх жуулчдын урсгал өсчээ.

Үүнээс Монгол Улсад аялал жуучлал сайжирч байна гэж харах нь зөв үү? Эдгээр орны иргэд ихэнхдээ ямар зорилгоор ирдэг, ирээд юу хийдэг талаар гудамжинд яваа захын монгол хүнээс асуухад л хэлээд өгнө. Хэдэн хүн хилээр орж ирсэндээ биш, энэ салбарт, энэ улсад хэр хэмжээний орлого оруулдаг эсэхээр нь уг нь энэ хэмжүүр тогтож баймаарсан. 

Урин дулааны улирал эхэлж байхад АСЕМ гэх том нэр яригдаж хэдэн Монголчуудаа ийш тийш нь хөөхөөс өөр өөдтэй дүр зураг өнөөдөртөө харагдахгүй байна. “Найрсаг Улаанбаатар”, тэнгэрлиг Монголдоо 2020 онд хүн амынхаа талаас их буюу 2 сая жуулчин авах том мөрөөдөл нь энэ байдлаараа биелэгдэхгүй бол хятад, энэтхэг, вьетнам гээд хөлсний ажилчдын статистикээ бөглөөд орхих уу?

 

 

Х.АЯЛГУУ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Ичиж үхмээр юм 2016-04-12
Зочин :Манай аялал жуулчлалын сайд юу бодож суугаа бол. Ажил аваад 8сар болж байна . даа 2016-04-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?