Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ХУУЛЬ, ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫНХАН ЭХНЭЭСЭЭ НЯЦАЖ ЭХЭЛЖЭЭ

2016-04-13  

Хууль, хүчний байгууллагын удирдлагууд улс төрийн захиалгаар үйл ажиллагаагаа явуулдаг гэдэг шүүмжлэлд өртөөд удаж байна. Тэднийг улстөрчдийн халаасны хүмүүс ч болсон гэж ил далд ярих, бичих болов. Тэд ихээхэн дарамттай ажиллаж байгаа бололтой. Энэ хавар бүр ч их ачаалалтай ажиллана гэж хөндлөнгийн шинжээчид дүгнэж байна. Эхнээсээ няцаж эхэлжээ.

АТГ-ын дарга Н.Ганболд маш чухал, эгзэгтэй үед ажлаа өгөхөө мэдэгдлээ. Тэр өргөдлөө бичсэн байна. Тэр АТГ-ыг орхихоор бүрмөсөн шийджээ. Тэтгэврийн нас нь ч болжээ. Амар тайван амьдрах хүсэл түүнд байгаа нь, мэдээж. Дээрээс гэхээс, илүүтэйгээр ар гэр, ах дүү нар нь түүнийг "шахсан" байх магадлалтай. Тэр ухаалаг шийд гаргалаа. Гэвч түүнийг няцлаа гэж нийгэм олон харж байна.

Түүний дараагийн хүн бол ЦЕГ-ын дарга Р.Чингис. Түүнд дарамт шахалт үзүүлж эхэлсэн. Шууд өөрт нь үзүүлэхээс гадна, ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг барьцаалсан. Р.Чингисийг авч хаяхгүй бол Ч.Сайханбилэгийн засгийн газрыг огцруулна. Ийм шахалтыг үзүүлсэн тул Р.Чингисийн суурь бүхэн ганхсан гэж хэлж болно. Түүнийг MSC-ийн төлөөний хүн гэж цоллох болсон. Монголын цагдааг нэг компанийн эрх ашигт үйлчлүүлсэн гэсэн үндэслэлээр түүнийг зайлуулан шахах ажлыг эхлүүлсэн гэж ойрын эх сурвалж мэдээллээ. Одоо Ч.Сайханбилэгийн хувьд ЦЕГ-ын дараагийн даргыг, Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн хувьд АТГ-ын даргаар хэнийг УИХ-д оруулахаа шийдэх цаг болжээ. Хууль, хүчний байгууллагын бие бүрэлдэхүүнд ч цаашид ихээхэн өөрчлөлт орох төлөвтэй.

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Soniuch:Olnii ug ortoi gej unen dee 2016-04-13
ИРГЭН:МАШ ЗӨВ ЭЛБЭГЭЭГИЙН БОХИР ЗАВААН УЛС ТӨРИЙН ТОГЛООМ БОЛЖ БАЙСНААС АРД ТҮМНИЙХЭЭ БОЛОН ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ӨМНӨ НЭР ЦЭВЭР ҮЛДЭХЭЭС ӨӨР ЭРХЭМ ЗҮЙ ҮГҮЙ. ТА МОНГОЛЫН ТӨРД ХИЙСЭН ЗҮЙЛТЭЙ ХҮН. БИЕЭ САЙН ЭМЧЛҮҮЛЭЭРЭЙ. 2016-04-14
иргэн:ШУДАРГА ЁСЫГ БАРИМТЛАН АЖИЛЛАЖ ЧАДААГҮЙ ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БГАА НЬ САЙН ХЭРЭГ. 2016-04-15
zochin:Ganbold guai uiliin urees haa****a cn zugtahgui niisen nugeliinhee tuluusiig tuluh l bolno.ajlaa uguud l bolloo gej bodoj bgaa bol enduurel shuu. 2016-04-15
Zochin:Demjij baina.Elbegee,Bayartsogt,Saihanbileg narin utsan kuukeldei bolj ard tumend eleg doog bolj baisnaas uldsen heden nasaa zulgen deer geree bariad,ur ach naraa toiruulanhan unguruusun ni deer shuudee. 2016-04-15
Монгол:Нэмэгдэхүүний байрийг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй Дараачийн хүн нь бас л нэг утсан хүүхэлдэй болно.Элбэгдорж , Баярцогт 2 г л холдуулахгүй бол энэ бохир арилахгүй Яг хувалз шиг шигдчээд байна 2016-04-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?