Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ УИХ-ЫН 4 ГИШҮҮН ӨРСӨЛДӨХ НЬ ОДООГООР ТОДОРХОЙ БОЛЛОО

2016-04-14  

Хан-Уул дүүргийг эзэнгүй дүүрэг гэж үздэг болжээ. Баянхонгорыг Женко Х.Баттулга, Сэлэнгийг С.Баярцогт, Төв аймгийг М.Энхболд нар өөрийн болгон "тамгалсан" гэдэг.  

Тэгвэл Хан-Уул дүүрэгт ийн тамгалсан, ноёрхлоо тогтоосон ноён байхгүй гэнэ. Тиймээс Хан-Уул дүүргийг сонгох нь нэр дэвшигчдэд хялбаргүй ч, өрсөлдөхөд таатай гэж ажиглагчид дүгнэсэн байдаг.

2012 онд Хан-Уул дүүрэг "цэнхэртсэн". УИХ-д Лу.Болд, Ц.Оюунгэрэл нар АН-аас дэвшиж сонгогдсон. Энэ жил АН-аас Лу.Болд, МАН-аас Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, МАХН-аас Ц.Оюунбаатар нар дэвших нь тодорхой боллоо. Энэ нэр дээр бусад намаас дэвших хүмүүс нэмэгдэнэ. Хоёр мандаттай энэ тойргоос 2 л нэр дэвшигчийг сонгоно.

Одоогийн байдлаар Хан-Уул дүүрэгт нэр дэвших УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Ц.Оюунбаатар, Лу.Болд нарын дор хаяж 2 нь дан дээлээ тайлах боллоо. Нөгөө намаас нэр дэвшигчдээс болон, иргэдийн дэмжих байдлаас хамаарч нөгөө хоёр нь "дан дээлтэйгээ" үлдэх үү, үгүй юу? гэдэг шийдэгдэнэ. Энэ бол сонгогчдын эрх мэдлийн хүрээний асуудал. Өрөөнөөсөө гаралгүй 4 жил ямбалсан эрхтэн дархтануудыг "ташуурдах" цаг нь ард иргэдэд олдох нь энэ.

Энэ жил нэр дэвшигчид мөнгө тарааж чадахгүй. Шударга үнэн үгтэй гэх Ц.Нямдорж, ТВ5-ийн гэх тодотголтой Д.Сарангэрэл, Шударга ёс гэж яригч Ц.Оюунбаатар, Монголын төр "Хор, Хов, Хог"-ноосоо салах цаг болсон гэгч Лу.Болд нар толгойлон Хан-Уул дүүрэгт өрсөлдөх нь байна шүү, иргэд сонгогчид оо.

Тэднийгээ ажиглаж, судалцгаавал, зөв сонголт хийхэд тань нэмэр болно. CONTROL.MN мэдээллийн сайт ч та бүхэнд нэр дэвшигчдийн тухай мэдээллийг цаашид хүргэх болно.

 

 

 

Нийтлэлч Д.ЭНХТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сонгогч:Манай Хан-Уулд ардчилал ялнаа. Лу.Болдыг дэмжинэ иргэд сонгогчдын дийлэнх нь 2016-04-14
congogch:Lu. Boldyg demjeerei, Han-Uulchdaa! 2016-04-14
songogch:Oyunbaatar ch dee... muu hun!v 2016-04-14
Зочин:дундах 2 нь юул болдоо захын 2 нь магадлалтай юм ,шинэ залуучууд гарахыг үгүйсгэх аргагүй дээ 2016-04-14
Цээпил:Лу. Болд юу хийсэн хүн бэ ? Би лав сайн мэдэхгүй байна. Сонгогчид хүнээ сайн судалж байж л сонгох нь хамгийн зөв шүү. Энэ Сарангэрэл Оюунбаатар нар бол ёстой худлаа гарууд. 2016-04-14
Чулуунцэцэг:За тэгвэл сонгогч таны сэтгэлийн чин зориг мэдэж өөрийнхөө төлөө зөв шийдвэр гаргах л үлдлээ дээ 2016-04-15
Сонгогч:Үзэл бодол нь зөв өр зөөлөнтэйгөөр нь эмэгтэй нь дээр дээ. Бусад нь дүр эсгэгчид 2016-04-15
зориг :АН намд самруулж үйлдвэр ч үгүй ажил ч үгүй болсон Хан-Уулчууд ажлын байртай болохын тулд МАН намыг дэмжинэ 2016-04-16
ЭМХ:Энэ луйварчидийг хэдэн удаа сонгох гэсэн юм? Юу хийсэн юм? Монголд эднээс өөр хүн байхгүй юм уу? Эх оронч бие даан нэр дэвшигчидээ дэмжье. 2016-04-17
Сонгогч:Шинэ хүн сонгоноо. 2016-04-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?